УИХ-ын Тамгын газраас эрхлэн гаргадаг “Төрийн мэдээлэл” эмхтгэлийн сүүлийн дугаарт албан тушаалтнуудын 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийн хураангуйг бүрэн эхээр нь нийтэлжээ. Авлигын эсрэг хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, дэд дарга, гишүүн, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, дэд сайд зэрэг албан тушаалтны хөрөнгө, орлогын мэдүүлгийг тухайн оны II улиралд багтааж “Төрийн мэдээлэл” эмхтгэлд хэвлэн нийтлэхээр заасан.
Үүний дагуу Авлигатай тэмцэх газраас нийт 239 албан тушаалтны 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хураангуйлан гаргажээ. Эндээс онцлон Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын хөрөнгө орлогын мэдүүлгийг танилцуулж байна.
