Сүүлийн үед цаг завгүйн улмаас түргэн хоол, зам зуур идчих хавчуургатай талх зэргийг илүүд үзэх болсон. Аянд, эсвэл яарсан үед талх, бин, мантуу, тэгээд махан төрлийн хачир, хавчуурга байхад зүгээр. Тэгэхийн тулд бингээ ингээд бэлтгэвэл амар юм байна. Нэлээд нялцгай зуурсан гурилыг пергаминтэн цаасан дээр тавиад жижиг, хатуу өнхрүүшээр элдэнэ. Үүнийгээ шарах шүүгээнд ердөө 5-7 минут шарна. Ингэхдээ хайруулын тавцанг бага зэрэг тослоорой. Ингэж бэлтгэсэн бин дээр хүссэн хачраа тавиад, төрөл бүрийн сүмсээр амтлахад эзэгтэй таны тако бэлэн болно.
БЯСЛАГТАЙ ӨНХРҮҮШ
Агшаасан цагаан будаа, жижиглэн үрсэн бяслаг, түүхий өндгийг нэг саванд хийж, бага зэрэг давс, перец зэрэг хүссэн амтлагчаараа амтлаад, зурагт заасны дагуу бага багаар таслан алган дээрээ тавина. Алга тань нэг ёсондоо хэв болж байгаа юм. Тэгээд шанзалсан будаан дээрээ шоо хэрчсэн жижиг бяслаг тавиад, атгахад будааны өнхрүүш бэлэн болно. Үүнийгээ талхны үйрмэгт өнхр үүлээд, боорцог хайрдаг аргаар их тосонд шаргал өнгөтэй болтол шараарай. Хачир бас амны зугаа болгох хөнгөн зууш будааны өнхрүүшийг хэтэрхий шарж болохгүй. Учир нь доторх бяслаг нь хайлж, гоожвол тос “уурлаж” час пас хийж, үсрээд сүрийг үзүүлнэ шүү.
Зун цаг ойртлоо. Халуунд хөлдүү мөхөөлдөс идэж, хоолойгоо өвтгөж байхаар төрөл бүрийн жимсийг “хөөрхөн” хэрчиж, шорлоод, үзүүр хэсгийг нь шоколад, эсвэл жижиглэн үрсэн самранд дүрээд “хуурай коктейль” хийгээд, амтархан зооглоорой.
.jpg)
Төрөл бүрийн салат, бууцай, яншуй, ногоон сонгино зэрэг навчит ургамлыг гэртээ тариад, дээрээс нь бага багаар таслан аваад, өдөр бүр шинэ ургацаар ходоодоо мялаах боломжтой. Ингэхийн тулд заавал том сав хэрэггүй. Энэ мэт жирийн шилэн болон хуванцар саванд, бага зэрэг шороонд суулгахад хангалттай. Заавал шороо, элс гэлгүй үндэс хэсгийг нь усанд хийж, тасалгаанд байлгахад 10 хүртэл хоног ургац хураах боломжтой.
Дээр дурдсан шинэ ногоонуудыг хөргөгчид хадгалахдаа үндэс хэсгийг нь бага зэрэг устай саванд хийвэл, зүгээр хадгалснаас илүү олон хоног амьд байна.
Ногоон өнгөт ургамлууд К, Д, Е аминдэмээр баялаг учраас өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байхыг ДЭМБ-ын зөв хооллолтын журамд заасан байдаг. Манайд тэдгээрийг намар л жаахан хямд авч хэрэглэх боломжтой. Бусад үед үнэ нь тэнгэрт хаддаг шүү дээ. Тэгэхээр зурагт заасны дагуу жижиглэн хэрчээд, мөсний саванд хийж, дээрээс нь бага зэрэг ургамлын тос хийгээд хөлдөөгөөрэй. Ингэж хадгалсан ногоогоор төрөл бүрийн салат, хоол амтлахаас гадна арьс арчилгаанд ч хэрэглэх боломжтой.
.jpg)
Татсан махыг зурагт заасны дагуу савлаад, хөлд өөгөөрэй. Бага багаар гаргаж хэрэглэхэд догь арга байгаа биз.
Хиншүү сорогч хийхэд зориулсан тугалган хоолойг зурагт заасны дагуу эвхэхэд бас нэгэн төрлийн грилл болох аж. Үүнийгээ жижигхэн зуухан дээрээ тавиад, сам хорхой, зайдас шарах боломжтойгоос гадна гал тогооны өрөөний чимэг болгосон ч зүгээр юм байна шүү.
Өмнөх дугаарт лааз ашиглан жижиг грилл хийх арга заасан. Хоёр лаазаар тун догь зуух хийх ийм арга байна. Туршаад үзээрэй. “Одой” зуухандаа галаа өрдөөд энэ мэтээр мах, ногоо шарж идвэл бүр ч догь.
Шорны оронд төмөр сам байвал түлэгдэхгүй.
Тагтан дээрээ, өөрийн гараар хийсэн зуухандаа мах шарж идээд, бас энэ мэтээр авсаархан бүтсэн саванд цэцэг хийчихвэл дажгүй л юм байна.
.jpg)

.jpg)