УИХ дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах шийдвэр гаргаад буй УИХ-ын гишүүн Д.Батцогттой уулзаж ярилцлаа.
-“УИХ дахь “Шударга ёс” эвслээс гарах болсон шалт гаан юу байв” гэсэн асуултад хариу авахаар таныг зо рилоо. Яагаад ийм шийдвэр гаргав?
Шийдвэр гаргах хүртлээ УИХын 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан МАХН МҮАНын “Шударга ёс” эвслийн шийд вэрт хүндэтгэлтэй хандаж ирсэн. Асуудлаа нээлттэй ярил цаж, шийдвэрийг олонхийн саналаар гаргадаг учраас зар чимд захирагдах нь зүй ёсны хэрэг. Мэдээж хэрэг, өнгөрсөн ху га цаанд бүлгийн гишүүдийн үзэл бодол, байр суурь зөрж, бү лэг, эвслийн квотоор Засгийн газарт орж ажиллаж байгаа сайд нарт болон Н.Алтанхуягийн танхимд шүүмжлэлтэй хан дах үе гарч байсныг нуухгүй. “Шударга ёс” эвсэл АНтай хам тарч Засгийн газар байгуулсан учраас энэ Засгийн газрыг аль бо лох тогтвортой ажиллуулж, үр дүнг нь үзэх юмсан” гэж бо дож явсан. Гэвч зарим нэг шударга биш зүйлтэй эвлэрэхэд хүнд болсон учраас ийм шийдвэр гаргалаа.
-Таны шийдвэр АН, МАХН-ын хооронд хийхээр зэхэж байгаа Стратегийн түншлэлийн гэрээ гэгчтэй холбоо той юу?
Нуугаад яах вэ, “Давхар дээл” тайлах хуулийн төслийг хэлэлцэх явцад бүлэг дээр санал зөрсөн. Ерөнхийлөгч өр гөн бариад, УИХаар хэлэлцүүлж байгаа энэ хуулийн төс лийг анх хэлэлцэх үеэс манай бүлгийн гишүүд “Сайд нарын дээлийг тайлах нь зөв” гэдэгт санал нэгдсэн байсан. Бид энэ шийдвэртээ бат зогсож, УИХ дахь АНын бүлэг энэ хуу лиар завсарлага авчихсан. Энэ нь сунжраад УИХын нам рын чуул ганы хаалтаас, хаврын чуулганы нээлт хүртэл бараг 60 илүү хоног үргэлжилсэн. Ингээд хаврын чуулган эхэлмэгц АН ын бүлгийн завсарлага дуусч, залгаад “Шударга ёс” эвсэл зав сарлага авсан. Манай бүлгийг энэ хуулиар завсарлага ав гэ сэн шахалт ирж эхэлсэн л дээ. Хамтраад Засгийн эрх барьж бай гаагийн хувьд нөгөөдөө хүндэтгэлтэй хандаад нэг удаа зав сарлага авч болно. Гэтэл тэр завсарлага дуусмагц бүлэг дахиад гурав хоногийн завсарлага хүссэн. Би бол энэ саналыг Ерөнхий сайд, Засгийн газрын зүгээс тавьсан гэж ойлгож байгаа. Сүүл дээ Засгийн газарт ажиллаж байгаа сайд нар хүртэл бүлэгт шахалт үзүүлсэн. Бүр МАХН-ынхан “Эвсэлд нэгдсэн хоёр намын нэг нь Гүйцэтгэх товчоогоо хуралдуулж, зав-сар лага авах гэж байхад та нар яагаад үгүй гэж байгаа юм” гэж шахсан учраас аргагүйн эр хэнд авсан. Хуулийн төсөл дээр ажиллах, судлах зэрэг олон асуудлаар бүлэг завсарлага авч болно. Гэхдээ дэндүү ойлгомжтой, удаан судлагдсан, гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр шийдвэрээ гаргачихсан хуулийн төсөлд ойр ойрхон завсарлага авч, энэ хуулийг УИХ-аар хэлэлцүүлэхгүй барих ямар шаард лага байгаа юм бэ. Улс орны эдийн засагт гарч байгаа хүндрэл, бэрхшээлийг даван туула хаас эхлээд хэлэлцэх ёстой олон асуудал УИХ-д хүлээгдэж байна. Нэгэнт ойлгомжтой бол сон хуу лиар удаа дараа завсарлага авч, нийгмийг ойлгомжгүй байдал руу түлхэж, УИХ-ыг га цаах шаардлагагүй. Бүлэг дээр би энэ байр сууриа илэрхийлсэн. Энэ мэт олон зүйлээс ул баалж “Үзэл бодол нийлэхгүй болсон тул бүлгээс гарна” гэдгээ мэдэгдсэн.
-УИХ дахь “Шударга ёс” эвслийг АН-ын бүлэг “Давхар дээл” тайлах тухай хуулийн төслөөр завсарлага ав гэж шах сан, хэвлэлээр дэлгэгдсэн, АН, МАХН хоё рын дунд байгуулах гэж байсан гэрээ хоёр холбоотой байх нь ээ?
-Анх сайд нарын “Давхар дээл”-ийг тайлах асуудлаар санал нэгдсэн “Шударга ёс” бүлгийн гишүүдийн байр суурь хаврын чуулган эхлэ хэд өөрчлөгдөөд бүлгийн байр суурийг дэм жинэ гэцгээсэн. Зөвхөн Засгийн газарт ажилла-даг гишүүд л зөвшөөрөөгүй. Сүүлдээ бүлгийн гишүүд хуулийн төсөлд өгөх саналаа баг цалъя, байр сууриа нэгтгэе гэж яриад эхэлсэн. Манай бүлгийн дарга ч “Одоо бүгдээрээ зангид сан гар шиг эвтэй ажиллана” гэх болсон. Хэн нэ-гэнтэй хийсэн тохироогоо УИХ-ын гишүү дэд тулгаж, дэмжлэг авах гэж оролдож байгаа бол зөвшөөрөхгүй. Өөрийн итгэл үнэмш лээр шийдвэр гаргаж, шударга ажиллана, али ваа асуу далд шийдвэр гаргахдаа ард түмэн, үндэсний эрх ашгийг дээдэлнэ гэсэн амлалт авч УИХ-ын босгыг давсан гишүүдэд ингэж нө-лөөлж болохгүй биз дээ. Тиймээс “Би та нар-тай хамтарч чадахгүй, бүлгээс гарах нь зөв юм байна” гэсэн. Тэр мэдэгдлээ албан ёсоор ба талгаажуулаад авсан. Хоёр намын дунд хийгдэх Стратегийн түншлэл гэх гэрээний төс-лийн хувьд хэвлэлээс олж үзэхээс өмнө ийм хэ-лэлцээр хийгдэх гэж байна гэсэн мэдээлэл авч байсан. Олж хартлаа итгээгүй юм.
-Гэрээг хоёр тал хамтарсан Засгийг бүрдүүлж байгаа МҮАН-аас тусдаа хийсэн байхыг бодоход танайхнаас нуух шаардлага байж дээ?
-Тийм байх. Ямар ч байсан нэлээд хэд хо -ногийн өмнөөс дуулдаж байсан санаанууд биеллээ олоод цаасан дээр буучихсан байгаа юм.
-Энэ гэрээг байгуулахын тулд МАХН-ын гишүүд, АН-ыг төлөөлж С.Баяр цогт гишүүн Сөүлийг зорьсон. Тэнд Н.Энхбаяр -тай уулзсан тухай мэдээлэл байна. Та дуулсан уу?
-С.Баярцогт Сөүл явах гэнэ, Н.Энхбаяртай уулзах юм гэнэ, уулзсан гэнэ гэх дам яриа сонсог дож байсан. Өөр нарийн мэдээлэл байхгүй.
-“Давхар дээл” тайлах тухай хуульд сайд нар байр сууриа илэрхийлэхгүй байгаа ч дээлтэйгээ үлдэх арга саам хайж байгаа. АН-ынхан хуулийг 2014 оны дол -дугаар сарын 1-нээс үйлчилж эхэлнэ гэдэг хувилбарыг дэмжсэн УИХ-ын гишүүнийг намаас хөөнө гэж айлгаж байх юм. Эвсэлд ийм дарамт ирсэн үү?
-Би “Давхар дээл” тайлах хуулийн төслийг дэмжсэн АН-ын гишүүдийг асуудалд өөрийн итгэл үнэмшлээр хандсанд талархаж байгаа. Харин УИХ-ын гишүүний итгэл үнэмшил, байр суурийг үл тоож, урвагч, шарвагчаар дуу даж, намын гишүүнээс хөөнө гэж байгаа нь өөрөө харин сонин асуудал. Үе үеийн парламент сүү-лийн 20 жил УИХ-ын гишүүн Засгийн газ рын гишүүнээр давхар ажиллах нь буруу юм байна гэдгийг тодорхойлоод, үүнийг шийдэх гээд чадаагүй ирсэн. Ард түмний хувьд хүлээлт, нийг мийн захиалга болсон энэ асуудлыг Ерөн -хий лөгч хөндөн, УИХ-д хуулийн төсөл өргөн барьж, УИХ хэлэлцэж байна. Энэ хоёрыг зааг-лахгүй бол Засгийн газар нь УИХ-ынхаа дээр сандайлчихаад байна гэдгийг хүн бүхэн, УИХ-ын гишүүн болгон л ярьдаг шүү дээ. Харин Засгийн газрын гишүүд их эмзэг хүлээж авч байна. УИХ, УИХ-ын гишүүд хууль баталж байгаа юм бол өөрсдөөсөө эхэлж үлгэр үзүүлэх нь зөв байх аа. Түүнээс биш байгаа хугацаандаа сайд хийнэ, дараагийн удаад засгийн эрх барих намын хэн нь сайд болох нь бидэнд хамаагүй гэх аясаар асуудалд хандаж байгаа бол дэмий хэрэг. Нөгөө талаар хууль гаргаж, Засгийн газрыг унагах нь гэсэн болгоомжлол байгаа. Энэ Засгийн газрыг заавал огцруулахгүй, Н.Алтанхуяг үлдээд, зарим сайд нарыг хуульд нийцүүлж эргүүлэн татан, холимог тогтолцооны давуу талаа ашиглаж, жагсаалтад байгаа гишүүдээ оруулах, үнэхээр мэдлэг чадвартай, эрдэмтэй сайд нар байгаа бол үндсэн чиг үүргийн яаманд үлдээж болно. Үндсэн хуультай зөрчилдөж байна гэж үзвэл маргаанаа Үндсэн хуулийн цэцээр шийдүүлэх боломж ч бий.
-Засгийн газрын гишүүд, АН-ын бүлэг Засгийн газраа аварч үлдэх гарц хайж, УИХ дээр хуулийг гацааж, нууц гэ рээ байгуулж байхаар Ерөнхийлөгчийн санаа-чилсан хууль Үндсэн хуультай зөрчилдөж байгааг шулуухан дуулгаад, Цэцэд хандаж болдоггүй юм байх даа?
-Энэ хуулийг дэмжиж, баталснаар хэн нэгэн хүний мууг үзэж, сайд нарыг огцруулах гэж байгаа юм биш. Засгийн газар үнэхээр онц дүн тавих хэмжээнд сайн ажиллаж, цаг наргүй зүт-гэж, эдийн засгийг өөд нь татаж, тэр нь хөгжил дагуулсан бол өөрсдийгөө өмгөөлж болно. Гэтэл улс орны эдийн засаг хямарч, төгрөгийн худалдан авах чадвар 30 хувь буурч, ард түм-ний гар дээр бэлэн мөнгө байхгүй болсон байна. Байдал хүндрээд байхад асуудалд өөрсдий гөө өмгөөлсөн маягаар хандаж байгаа нь эрүүл хэрэг биш. Муу ажиллаж байгаа сайд, Зас гийн газартай хариуцлага тооцож яагаад болохгүй гэж. Засгийг тогтвортой байлгах нэрээр муу юмыг удаан хадгалах нь сайн үр дүн авчрахгүй. Яахав, жилийн өмнө хэн нэгэн сайдыг огц-руулна гээд оруулаад ирэхэд би бол “Наад нөхрөөр чинь ажил хийлгэе” гэж байсан. Тэгэхэд сайд нарын ажлын үр дүн гараагүй байсан. Одоо бол өөр. Үр дүн гарах хугацаа өнгөрсөн. Өнөөдөр муу байгааг шударгаар хэлэхээс өөр арга алга.
-УИХ-ын гишүүд Засгийн газрыг огцруулах гэх мэт үйл явдалд нэг нэгэндээ нөлөөлөх, нөлөөнд автдаг нь ч нууц биш. Түүгээр ч зогсохгүй УИХ-ын гишүүд зарим хуулийн төслийг хэлэлцэх үеэр лообийд автдаг, хуулийг дэмжсэнийхээ төлөө мөнгө авдаг гэсэн хардлага байдаг. Энэ үнэн үү?
-Мэдэхгүй юм байна. Тухайлбал, би аль нэг хуулийг батлахдаа хэн нэгнээс мөнгө авч үзээгүй. Янз бүрийн сонирхлын зөрчилтэй ги-шүүд байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын гишүүд дунд улс орныхоо төлөө зөв шийдвэр гаргах юм сан, улс орноо хөгжүүлэх юмсан гэсэн бодолтой хүн олон бий. Нөгөө талаар ямар нэгэн бүлэг, фракцын эрх ашигт үйлчилдэг, тэдний төлөө асуудлыг гуйвуулдаг байдал тасрахгүй байгаа. Түүнээс биш УИХ-ын гишүүдийг хууль батла-хын тулд хэн нэгнээс мөнгө авдаг гэж бодох-гүй байна. Ер нь бол УИХ гэсэн энэ институц, УИХ-ын гишүүний нэр хүндийг бид бас бодох цаг ирсэн шүү.
-Таныг “Шударга ёс” эвслээс гарсан даруйд “Д.Батцогт АН-д элсэх гэнэ. МАН-ын гишүүн болох гэж байна” гэсэн мэдээ-лэл тарсан. Та аль нэг намд элсэх сонголт хийгээ юү, эсвэл энэ намуудаас санал ирсэн үү?
-Би “Шударга ёс” эвслийн бүлгээс гарлаа гэж мэдэгдсэн болохоос МҮАН-аас гарна гэж хэлээгүй. Зарим хэвлэлүүд намайг АН-д элссэн, “Шонхор” фракцыг дагаж байна, С.Бямбацогтыг дагаад МАН-д элсэх гэж байна гэж мэдээлсэн байна лээ. Хэн нэгэнд, ямар нэгэн ашиг сонирхол байгаа учраас зорилготойгоор ийм мэдээлэл тарааж байгаа байх. Үнэн хэрэгтээ би аль нэг намд орох тухай бодоо ч үгүй явна. Яахав, эвслээс гарсны дараа нөхөд “Ма най намд элс, манай намд ор” гэж тоглоом, шог лоомоор хэлж байна лээ. Би үүнийг албан ёсны яриа гэж хүлээж авахгүй байгаа.
-Та “Шонхор” фракцын шинэ байрны нээлтэд очсон юм биш үү?
-Үндэслэлгүй мэдээлэл тавьж байхаар тэр байр хаана байдаг, Д.Батцогт гэдэг хүн үнэхээр тэр байраар ороод гарсан уу, үгүй юү гэдгийг нотлох нь илүү бодитой байх.
-АН, МАН-д ч кноп дарах гишүүн хэрэгтэй байгаа. Намаасаа бүр татгалзаад, хүрээд ир гэж байгаа бол та ямар сонголт хийх вэ?
-Би ер нь цаашдаа асуудалд бие даасан байдлаар хандаж, өөрийн дэмжих асуудлыг дэмжээд, санал нийлэхгүйгээ орхиод явдаг УИХ-ын чөлөөтэй гишүүн байя гэж бодож байгаа.
-“Шударга ёс” эвслийн бүлгээс гарах шийдвэрийг танай бүлгийн дарга яаж хүлээж авсан бэ?
-Намайг хүсэлтээ албан бичгээр өгөхөөс өмнө бүлгийн дарга асуудалд сэтгэлийн хөөрлөөр хандаж байна гэж бодсон юм шиг байна лээ. Бүлгээс гарах тухай хүсэлтээ өгснөөс хойш уулзаагүй.
-Таны шийдвэрийг намын дарга чинь яаж хүлээж авав?
-Шийдвэр гаргасны дараа намын дарга -тай уулзаагүй. Тийм учраас байр суурийг нь мэдэхгүй байна.
-Эвслийн бүлгээс гарсан УИХ-ын гишүүнээс УИХ-ын Нийгмийн бодлогын байн гын хорооны даргын ажлаа өг гэх болов уу. Та бэлтгэлтэй байгаа юу?
-“Шударга ёс” эвслийг бүрдүүлж байгаа МАХН-ын гишүүд “Д.Батцогтоос Байнгын хо-рооны даргын ажлыг авъя” гэж ярилцсан тухай дуулсан. Анх эвсэл байгуулагдахад МАХН, МҮАН хоёр УИХ-ын хоёр Байнгын хороог удир дана гэж тохирсон. Тийм учраас энэ асууд-лыг МҮАН шийднэ л дээ. Хэрвээ нөхөд “Байн-гын хорооны даргын ажлаа өг” гэвэл татгалзах юм алга. Би ажлаа өгнө