1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын зөвл өлийн тогтоолоор 11 хүнд цэргийн дээд цол олгож байжээ. Тэднээс Ю.Цэдэнбал, Ж.Лхагвас үрэн нарт дэслэгч генерал, бусад есөн хүнд хошууч генерал цол олгосон түүхтэй. Монголд цэргийн дээд цол олгосны 70 жилийн ой өнөөд өр тохиож байна. Тэр өдрөөс хойш нийтдээ 160 алтан мөрдэстэн төрсний 82 нь өдгөө амьд сэрүүн байгаа аж. Тэдний 30 нь цэргийн жинхэнэ албаа хашиж байгаа бол 52 генерал бэлтгэлд болон чөлөөнд буй гэсэн. “Монгол генерал төв” ТББ-аас санаачлан дөр өвд үгээр сарын 28-ныг Монголын генералуудын өдөр болгон тэмдэглэж эхэлснээс хойш 10 гаруй жил өнг өрч байна. Энэ жил өрлөг жанждаа Батлан хамгаалах яамныхан хүлээн авч, хүндэтгэл үзүүлнэ. “Цэргийн бүх шатны албан тушаалыг хашиж, хал үзэж хашир суусан, эрдэм мэдлэг, ур ухаан нь тэгширсэн, ёстой л эрч үүдийн сор болсон хүнийг өрлөг жанжин буюу генералууд байдаг” хэмээн “Монгол генерал төв” ТББ-ын хариуцлагатай нарийн бичгийн дарга, хошууч генерал Н.Жалбажав хэлсэн юм. Монголын генералуудын өдрийг тохиолдуулан алтан мөрдэстнүүдийн талаарх сонирхолтой баримтыг хүргэе.