Засгийн газрын тухай Ерөн хий лөг чийн санаачилсан хуу лийн төс лийг энэ оны дол дугаар сараас мөрдөх тухай МАНын саналыг чуулган дээр дэмж сэн гишүүн Р.Бурмааг АНаас хөөх шийд вэрийг Хяналтын ерөнхий хо роо нь гаргасан билээ. АНын дөрвөн ч ги шүүн эсрэг санал өгсөн бай тал зөвхөн Р.Бурмааг онцлон хөө сөн нь “Намын жагсаалтаар сонгогд сон атлаа бодлогоо дагасангүй” гэд гээс үүдэлтэй гэнэ. М.Зоригт, Ж.Бат зан дан, Х.Баттулга нар тойр гоос сонгогдсон учраас тусгай бүрэн эрх эдэлж буй бололтой. Хэдийгээр тэд “Адилхан л гишүүн” гэдэг бо ловч иймэрхүү зүйл дээр жагсаалт ба тойр гоос сонгогдогчдод ялгаа гаргаж бай гаа аж. Жаг саалтаар сонгогд сон ги шүүн намын бодлогын эсрэг са нал өгсөн бол хөөх, эргүү лэн татах ту хай ямар ч зохицуулалт, аль ч хуульд байх гүй. Гагцхүү АНын дү рэмд түү ний энэ үйлдэл харшилж буй гэнэ. Тэд нийхээр жагсаалтаар сон гогд сон гишүүн өөрийн үзэл бодолтой байх ёсгүй бололтой. Энэ талаар УИХ ын гишүүн Г.Баярсайхан болон АН ын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюун дарь нарын байр суурийг сонирхлоо.
Ц.ОЮУНДАРЬ: Р.БУРМАА ГИШҮҮН НАМЫН ДҮРМИЙГ ЗӨРЧСӨН
-УИХ-ын гишүүн Р.Бурмааг ямар үндэслэлээр АН-аас хөөх шийдвэр гар гасан юм бэ. Хуулийн ямар зохи- цуулалт байна?
-Р.Бурмаа гишүүний санал нь одоогийн Засгийн газрын бүрэн эрхийг долдугаар сарын 1-нд дуусгах нь зөв гэсэн шийдвэр мэт харагдаж байна. Өөрөөр хэлбэл, түүнийг Засгийн газрыг огцруулах санал өгсөн гэж үзэж байгаа. Ийм тохиолдолд УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүү нийг намаас хөөх, эгүүлэн татах тухай зохицуулалт ямар ч хуульд байхгүй. Улс төрийн намуудын тухай хуулийг 2005 онд батлахад манайх сонгуулийн можаритар системтэй байсан. Үүнд 2012 онд өөрчлөлт оруулж холимог систем тэй болгосноор хуулийн цоорхой үүссэн. Манай намын нэр бүхий 13 гишүүнээс “Р.Бурмаа гишүүн намын шийдвэрийг зөрчиж, Засгийн газрыг огцруулахын төлөө санал өгсөн байна” гэсэн гомдол гаргасныг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцсэн. Түүний үйлдэл намын дүрмийг зөрчсөн.
-Хяналтын ерөнхий хорооны шийд вэрийг танай намын удирдах дээд бай гууллагаар баталгаажуулах ёс той биз дээ?
-Намын хариуцлагын журмын 3.4- ийн гуравдугаар бүлэгт заасны дагуу Хянал тын хорооны шийдвэр дангаараа хүчин төгөлдөр биш. Уг шийдвэрийг Үндэсний зөвлөлдөх хороогоор баталгаажуулсан цагт хэрэгждэг. Тиймээс асуудлыг ҮЗХ-гоор хэлэлцэнэ.
-Тэр өдөр АН-ын дөрвөн ч гишүүн эсрэг санал өгсөн. Гэтэл нэгийг нь он цолж хөөж байна. Бусад гурван гишүүнд хариуцлага тооцох уу?
-Тойргоос сонгогдсон гишүүдийн хувьд байдал өөр. Тэдний хувьд ямар санал өгөх нь эрхийн асуудал. Харин жагсаалтаар орж ирсэн гишүүдийн хувьд намын шийдвэрийг дагах хэрэгтэй гэж үзэж байгаа.
-ҮЗХ хэзээ хуралдах вэ?
-Дүрэмд заасны дагуу намын дарга, эсвэл ҮЗХ-ны гишүүдийн гуравны нэг хувь нь санал өгснөөр товыг тогтооно.
Г.БАЯРСАЙХАН: АН ӨӨРТӨӨ ЗОХИХГҮЙ УЛС ТӨРИЙН ҮЙЛДЭЛ ХИЙЖ БАЙНА
-Би Хяналтын ерөнхий хорооны шийд вэрийг дэмжихгүй байгаа. Энэ бол ардчилсан орон. Гишүүд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүнийхээ дагуу санал өгөх эрхтэй. Тэгээд ч гишүүн хөөх, эсэх асуудлыг Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар ярих учиртай. УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд намын удирд- лагын шийдвэрээс үл хамаарч байр сууриа чөлөөтэй илэрхийлэх ёс той. АН бол олон ургальч үзэлтэй нам. Засгийн газрын үйл ажиллагаанд шүүмж лэлтэй ханддаг гишүүд манайд бий. Энэ чинь эрүүл үзэгдэл. Тэр дөрвөн ги шүүнийг би байр сууриа ямар нэг нөлөөнд автахгүйгээр илэрхийлсэн гэж ойлгож байгаа.
-Жагсаалтаар орж ирсэн гэж Р.Бурмаа гишүүнийг онцолж байна. Ин гэж сонгогдсон гишүүд зөвхөн на мын бодлогыг дагах ёстой юу, тэдэнд өөрийн бодлоор шийдвэр гаргах эрх бий биз дээ?
-Тойргоос, эсвэл намын жагсаалтаар сонгогдсоноос үл хамаараад УИХ-ын ги- шүүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлж, түүн дээ үнэнч байх ёстой. Манай АН өөр төө зохихгүй улс төрийн үйлдэл хийж байна.