Төрийн байгуулалтын байнгын хо рооны өчигдрийн хуралдаа наар сайд нарын “давхар дээл”ийг тайлах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Өмнө нь АНын гишүүд ирээ гүйн улмаас хойшилсон тус хурал даанд дээрх Байнгын хорооны болон Байн гын хорооны бус гишүүд хангалттай ирсэн байв. Хэлэлцүүлгийн эхэнд УИХын ги шүүн С.Баярцогт УИХын гишүүний албыг дав хар хашиж болно гэж одоогоор олон хийн дэмжлэг хүлээгээд буй Ерөнхий сайд бо лон үндсэн чиг үүргийн сайд нар дээр Шадар сайдыг нэмэх санал гарган “Сонгуу лийн холимог тогтолцоотой үед нэг нам дангаар ялалт байгуулах магадлал тун бага. Энэ тохиолдолд Засгийн газрыг хам тарч байгуулдаг. Парламентад хамгийн олон суудал авсан намын дарга Ерөнхий сайд, суудлынхаа тоогоор арай бага намын дарга нь Шадар сайд болдог жишигтэй” хэмээн үндэслэлээ тайлбарласан. Эцсийн хэлэлцүүлгээр УИХ ын гишүүн С.Баярцогтын гаргасан “Уг хуулийг 2016 оны УИХын ээлжит сонгуулийн дүнд байгуулагд сан УИХ бүрэн эр хээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс да гаж мөрдөе” гэсэн саналаар санал хураа хад 17 гишүүний 11 нь дэмжиж, байн гын хорооны хуралдаанд оролцсон ги шүү дийн гуравны хоёроос доошгүй хувийн дэмжлэг авч чадсангүй. УИХ ын хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу “унасан” саналыг босгохын тулд байнгын хорооны гишүүдийн гурав ны хоёр нь дэмжих шаардлагатай. Өчигд рийн хувьд 12 гишүүн дэмжсэн бол АНынхны 2016 оноос хэрэгжүүлэх ту хай санал “босох” боломжтой байлаа. Ха рам сал тай нь мөн л ганцхан саналын зөрүүгээр дээрх санал “унасанд” АНын гишүүд бухимдалтай байлаа. Уг нь тус байнгын хороонд сөрөг хүчнээс ердөө гурван гишүүн байдаг ч Р.Бурмаа, Ж.Бат зан дан нар дахин эсрэг санал өгч, өм нөх байр сууриасаа буцаагүй юм. Харин УИХын гишүүн Г.Уянга “Энэ асуу дал Үндсэн хууль зөрчиж байгаа учраас санал хураалтад оролцохгүй” гэв. Энэ үеэр харилцан адилгүй байр суурь илэр хийлсэн гишүү дийн саналыг онцолбол,
Д.Эрдэнэбат: Энэ асуудал яагаад ч юм өнөөдрийн улс төрийн гол сэдэв болчихож. Уг нь бид эдийн засагт үүссэн асуудлын талаар ярих ёстой. Гэхдээ энэ хуулийг 2014 оны долдугаар сарын 1нээс хэрэгжүүлэхийн тулд Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярих шаардлагатай. Энэ хууль батлагдсанаар Засгийн газрын гишүүдийн 70 хувийг солих шаардлага тулгарч, улмаар бүхэлд нь огцруулах байдалд хүрч байна. Тиймээс Ерөнхийлөгчийн дэвшүүлж буй хугацааг дэмжих нь зүйтэй. Ардын намын зүгээс асуудлыг ингэж тавьж байгаа нь Засгийн газрыг огцруулах зорилготой нь шууд холбоотой. Засгийн газарт хариуцлага тооцохдоо хуулийн өөрчлөлтөөр халхавчилж болохгүй. Явцгүй улс төр хийхээ боль.
Ч.Сайханбилэг: УИХын ирц бүрдэхгүй байгаа нь сайд нараас шалтгаалаагүй. Бүх парламентын үед ийм л байсан.
Р.Бурмаа: Намынхаа эсрэг ажилласан гэж яллуулаад байгаа бидний хэдэн гишүүн бол төрийг тогтвортой байлгахын төлөө саналаа өгсөн юм. 25 жилийн амьдралаа ардчиллын төлөө зориулахдаа төрийн дээр нам сандайлсныг болиулах гэж, хуулиа дээдэлдэг эрх зүйт төрийг төлөвшүүлэх гэж зүтгэсэн. Намын удирдлагын нэрээр хэдхэн хүн төрийн эрх барих дээд байгууллага, түүнд сонгогдсон гишүүн, түүний ард байгаа ард түмнийг дарамталдгаа болих хэрэгтэй. Төр тогтвортой байхын тулд УИХын үйл ажиллагаа тогтвортой байх ёстой. Ч.Сайханбилэг гишүүн худлаа ярилаа. Засгийн газрын гишүүд өөрсдийг нь огцруулах асуудал хэлэлцэхэд л бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдаанд оролцдог шүү дээ. УИХ ын 76 гишүүний 39 нь хүрэлцэн ирснээр ирц бүрддэг. Эдгээрээс 20 нь тухайн асуудлыг дэмжсэн байхад л хангалттай. Гэтэл өнөөдөр 17 гишүүн сайд байна. Өнөөдөр тэд УИХын гишүүний санал өгөх эрхийнхээ дагуу товчлуур дарахдаа Засгийн газраа бодож л байгаа. Энэ нь Парламентыг чадамжгүй болгож байна. Засгийн газарт хяналт тавьж чадахгүй байна. Засгийн газрын гишүүдийн 50 хувь нь “давхар дээл”тэй байх тухай санал явж байсан. Энэ бол тун эрүүл санал байсан. Гэтэл Д.Эрдэнэбат гишүүн энэ саналыг татсан. Үүнийхээ хариуцлагыг хүлээх хэрэгтэй. Ийм байж нэг муу эмэгтэй гишүүн рүүгээ бүлгээрээ дайрч, дарамталдгаа болих хэрэгтэй шүү дээ. Гарцгүй болчихоогүй байна. “Айхад аргал хөдөлнө” гэдэг шиг л байдалд орчихож. Засгийн газрыг огцруулах нь гээд л матрын нулимс унагаагаад байх юм. Чиг үүргийн сайд нар үлдэхэд цаана нь долоон гишүүнсайд үлдэнэ. Ирэх долдугаар сарын 1нээс өмнө гурвыг нь өөрчилчих. Хууль хэрэгжиж эхлэнгүүт үлдсэн дөрвөө сольж болно. Энэ бүрэн эрх нь Ерөнхий сайдад байгаа.
Л.Цог: Энэ хууль бол төрийн тогтолцооны гажиг, Үндсэн хуулийн дордуулсан долоон өөрчлөлтийг засах нэг алхам. Ерөнхийлөгчийн өргөн барьсан төслийг дэмжсэн бол Үндсэн хууль зөрчих байсан. “Дордуулсан долоо”гоос болж Монгол төр арав гаруй жил савлалаа. Ерөнхийлөгч ч “дордуулсан долоо”г Үндсэн хуульд оруулахад оролцсон. Гэхдээ буруу гэчихээд байж байгаарай гэсэн чинь юу гэсэн үг вэ. Бас алдаагаа арай эрт засъя гэхээр Засгийн газар, аль нэг сайдын эрхэнд халдлаа гэж яриад байгаа нь ямар учиртай юм бэ. Ерөнхийлөгч хориг тавина гэсэн чинь юу гэсэн үг вэ.
С.Баярцогт: “Дордуулсан долоо” гэж яриад хэвш чихсэн тэр өөрчлөлтүүд Монгол Улс Парламентын БНУ гэдгийг илүү тодорхой болгосон. Зарим хүн ямар зо хи цуулалт гэдгийг нь мэдэхгүй байж дээрдүүлсэн, дордуулсан гэж ярих хэрэггүй. “Дордуулсан долоо” гээд бай гаа гаар чинь УИХын бүх са нал хураалт нууцаар явагддаг байс ныг ил болгосон. Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг заавал Ерөнхийлөг чийн зөвшөөрлөөр УИХд оруулдаг байсныг болиулсан. Ард чилсан хол боо эвслийн үед Ерөн хий лөгч нь зөвшөө рөхгүй байсан учраас Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн хүнийг арав гаруй удаа буцааж байсан. Тэгэхэд бид Зас гаа байгуулж чадахгүй байсан шүү дээ. Ерөнхийлөгч сонгуулиас наана бужигнуулах гэж энэ төслийг өргөн бариагүй.
Ж.Батзандан: Би иргэд, сонгогчдоосоо асуусан. Баянзүрх, Налайх дүүргийн 15 мянган иргэний дунд санал, асуулга явуулахад 95 хувь нь сайд нарын “давхар дээл”ийг тайлах нь зүйтэй гэж хэлсэн.