Төрийн өмчит “МонАтом” компанийн гүйцэт гэх захирал Ж.Билэгсайханд АТГаас эрүүгийн хэрэг үүсгэхээр болсон тухай прокурорын байгууллагын эх сурвалж мэдээллээ. Түүнийг албан тушаалаа хэтрүүлэн онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн үндэслэлээр шалгах болсон гэнэ. Баттай эх сурвалжийн мэдээлснээр Ж.Билэгсай хан “Цацраг идэвхт ураны илрэлийг тог тоох, үнэ лэх, мэргэжлийн хайгуул, судалгаа гүйцэт гэх, тай лан тооцоо хэлбэрээр шинжлэх ухаан техни кийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай” нэг сая 90 мян ган ам.дол ларын өртөгтэй гэрээ байгуулахдаа ямар нэгэн сон гон шалгаруулалтгүйгээр “МонЗим” гэх компанийг шал гаруулсан гэсэн үндэслэ лээр буруутгаж буй гэнэ. Шалгалтын явцад ТӨХноос “МонЗим”тэй гэрээ бай гуулах чиглэл, зөвшөөрөл олгоо гүй, “МонАтом”ын ТУЗийн гишүүд тус ком панитай гэрээ байгуулж буйг мэдээгүй байжээ. Түүнч лэн Төрийн болон орон нут гийн өмчийн хө рөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худал дан авах тухай хууль зөрчиж, тендергүйгээр “МонЗим” компанитай гэрээ байгуулж, 981 мянган ам.дол лар шилжүүлсэн баримт ч олдсон гэнэ. Ураны хайгуул судалгаа хийдэг ижил төр лийн ком паниуд дунджаар 200 орчим сая орчим төг рөгөөр гэрээ байгуулдаг бол “МонЗим”тэй 900 сая гаруй төгрөгөөр буюу 56 дахин их үнийн дүн тэй гэрээ байгуулсан нь эрх мэдэл, албан тушаалаа хэтрүүлсэн үйлдэл болсон гэж хууль хяналтын байгууллагынхан үзжээ. Харин өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр “МонАтом”ын ТУЗийн гишүүд хуралдаж, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлж, ТУЗийн зөвшөөрөлгүйгээр ху вийн компанид тус гай зөвшөөрөл олгосон нь хууль зөрч сөн үйлдэл гэж үзэн гүйцэтгэх захирал Ж.Билэгсай ханыг албан тушаалаас нь чөлөөлсөн гэнэ.