УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Чингис” бондын эх үүсвэрээр санхүүжиж буй төслүүдийн талаар мэдээлэл хийв. Мэдээлэлд дурдсанаар, 2014 оны гуравдугаар сарын 31-ний байдлаар бондын 1.5 тэрбум ам.долларын эх үүсвэрээс нийт 10 төсөл, хөтөлбөрт 1.3 их наяд төгрөг олгожээ. Аймгийн төвүүдийг холбох орон нутгийн замын төсөл, “Гудамж”, нийслэлийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн төслүүд, “Шинэ төмөр зам”, Тавантолгой, Эгийн голын усан цахилгаан станц, “Буянт-Ухаа 1” орон сууцны хороолол, барилга болон хөдөө аж ахуйн салбарын үйлд вэрлэлийг дэмжих төслийн явц, үр дүнгийн талаар танилцуулсан. Тухайлбал, “Чингис” бондын санхүүжилтээр нийт 1800 км авто зам барихаас 930 км-ийг дуусгажээ. Нийт 267 км төмөр замын барилгын ажлын гүйцэтгэл 25, газар шорооны ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна гэв. “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс 17-г нь хүлээлгэн өгч, Туул, Сэлбэ голын дагуу хурдны зам барих ажлын эхний санхүүжилтийг олгосон бөгөөд ирэх сард барилгын ажлыг эхлүүлэх гэнэ. Нийслэлийн инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийг сайжруулах нийт 416 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 92 төсөлд Хөгжлийн банк эхний ээлжинд 200 тэрбум хүртэл төгрөгийн санхүүжилт олгохоос 101.8 тэрбумыг нь олгосон байна. Ноолуур, ноос, сүү, оёмол бүтээгдэхүүн, хүлэмжийн аж ахуй зэрэг хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн таван салбарын үйлдвэрлэлийг дэмжих 269 тэрбум төгрөгийн санхүүжилтийн гэрээг ҮХААЯ, “Голомт” банктай хамтран байгуулснаас 53 компанид 53.7 тэрбум төгрөгийн зээл ол гожээ. Барил гын арматур, төм рийн хүдрийн нойтон баяжмал үйлд вэрлэх дөрвөн төсөлд 50 сая хүртэлх ам.доллартай тэнцэх төгрөгийг бондын эх үүсвэрээс санхүүжүүлэхээс “Бэрэн групп” ХХК-ийн арматурын төсөл, “Монголросцветмет” компанийн төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр байгуулахад санхүүжилт олгохоор шийдвэрлээд байна гэлээ. Энэ үеэр цөөнхийн бүлгийн гишүүдээс тавьсан “Шинэ төмөр зам”, Тавантолгойн цахилгаан станц тай холбоотой асуултад хол бог дох хүмүүс ямар хариулт өгс нийг сонирхуулъя.
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: -Тавантолгойн цахилгаан станц, төмөр замын төслийн өртөг дэн дүү өндөр байгаа юм биш үү. Хөгж лийн банкнаас зарим төслийн сан хүүжилтийг олгохдоо удааж, гацааж байгаа талаар мэдээлэл байна. Энэ бодитой мэдээлэл мөн үү.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг: -Төмөр замын төсөлд 700 гаруй сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Төмөр замын 51 хувийг Монгол Улс эзэмшинэ. Үүнд 350 сая орчим ам.доллар шаардлагатай. Бид 200-г нь гаргачихсан. Үлдсэн 49 хувийн хөрөнгө оруулалтыг хувийн хэвшлээс гаргах ёстой. Одоо энэ мөнгөө л гаргаач гэж байгаа юм. Өчигдрийн (өнгөрөгч пүрэв гариг) нэг сонинд А.Гансүх сайд “450 сая ам.доллар гэж” маш буруу хэлсэн. Концессийн шинжтэй аргуудыг төмөр замын төсөлд оруулъя гэж ярьж байгаа.
“Тавантолгойн цахилгаан станц” төслийн нэгжийн захирал М.Энхсайхан: -Станцын өртөг багцаагаар тэрбум ам.доллар болох тооцоотой байгаа. Энэ тоог зүгээр нэг гаргачихаагүй. Жишээ нь, Оюутолгойн 450 МВт-ын цахилгаан станц 950 сая ам.доллар болсон байна лээ. Тийм учраас бидний хийсэн болон бусад тооцоо ойролцоо байгаа. Яагаад өртөг өндөр байгаа вэ гэхээр Оюутолгой, Тавантолгойн хооронд шинээр дамжуулах, түгээх 150 км-ийн шугам барина. Үүний зардал нь төсөлд суусан. Дээр нь уул уурхайн компаниудыг эрчим хүчээр хангах цахилгаан станцад тавигдах шаардлага дэндүү өндөр. Учир нь уул уурхайн үйлдвэрлэлийн цахилгааныг хэзээ ч тасалж болохгүй. Станц нэгэнт ажиллаад эхэлсэн бол 30 жил зогсох ёсгүй. Америкийн инженерүүдийн холбооноос тавьдаг дэлхийн стандартыг баримтална. Монголд нүүрс хангалттай байгаа хойно экспортоо бодож ажиллах ёстой. Энэ утгаараа дээд зэргийн чанар, үр ашиг шаардаж байгаа.
Зам, тээврийн сайд А.Гансүх: -Төмөр замын төслийн өртөг өндөр биш. Км төмөр замыг тийм өртгөөр барина гэсэн стандарт хаана ч байхгүй. Тухайн байгаль орчны байдал, ТЭЗҮ-ээс шалтгаалж харилцан адилгүй өртөгтэй. Гэхдээ ерөнхийдөө дэлхийн жишгийг харвал нэг км төмөр замыг 2-4 сая ам.доллараар барьж байгаа. Манайд хоёр сая орчим ам.доллар байгаа нь төмөр замын далангаас гадна дээд бүтэц буюу дохиолол, холбоо гэх мэт бусад ажлын өртөг шингэсэн үнэлгээ юм. Хүнд даацын авто зам км нь сая ам.долларын үнэлгээтэй гэж бодоход боломжийн үнэ.
Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбат: -Одоогийн байдлаар Хөгжлийн банкинд 2.5 их наяд төгрөгийн зээлийн багц гараад байна. Ямар ч санхүүжилт саатаагүй.
УИХ-ын гишүүн О.Содбилэг: -Төмөр замын санхүүжилт гүйцэд шийдэгдээгүй байхад яагаад ажлыг нь эхлүүлсэн юм бэ. Одоо концесс нэвтрүүлнэ гээд байх юм. Үүнийг чинь урьд нь хийгээд явж байсан биз дээ. Төмөр замын төслийн хөрөнгө оруулалтад яг хэдэн ам.доллар оруулсан юм бэ. Сайд нарын хэлж байгаа тоо баримт зөрүүтэй байна.
А.Гансүх: -Төмөр замын төслийн хоёр хэсэгт санхүүжилт өгсөн. Эхнийх нь Хөгжлийн банкны эх үүсвэрээс 55 сая ам.доллар шийдсэн. Гэхдээ үүнийг бүрэн аваагүй. Тодруулбал, 21.6 сая ам.доллар авсан. Учир нь гүйцэтгэлээр нь санхүүжилт олгож байгаа. Хоёр дахь хэсгийг “Чингис” бондоос гаргасан. Бондын зөвлөлөөс 400 сая ам.доллар олгохоор шийдвэрлэсэн. Үүнээс эхний ээлжийн 200 сая ам.доллар олгох тухай Засгийн газрын тогтоол гарсан. Энэ дагуу 164 сая 601 мянга 749 ам ам.доллар зарцуулаад байна. Нийт 186 сая 219 мянга 829 ам.долларын санхүүжилт зарцуулсан гэсэн үг. 400 сая ам.доллартай холбоотой буруу ойлголтыг Н.Батбаяр сайд өгсөн учир залруулга болгож мэдэгдэл гаргасан.
Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр: -Төмөр замд 450 сая ам.доллар өгсөн гэж миний бие мэдэгдээгүй. Тийм шийдвэр ч байхгүй.