Засгийн газрын тухай Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлгээс нь УИХ буцаагаад буй. Ирэх долдугаар сараас уг хуулийг хэрэгжүүлэх санал олонхийн дэмжлэг авч, Н.Алтанхуягийн танхим огцрох эрсдэлтэй нөхцөл бүрдмэгц АН-ынхан ийм арга хэмжээ авсан юм. Тэгвэл бие даагч гишүүн С.Ганбаатар уг төслийг дахин оруулж ирж, азаа үзэхээр шийджээ. Түүний төсөлд “давхар дээл”-ийг долдугаар сарын 1-нээс тайлах заалтыг хэвээр оруулах гэнэ. Мөн Ерөнхий сайд болон үндсэн чиг үүргийн сайд нарыг УИХ-аас сонгож болох юм, бусдыг нь гаднаас томилох ёстой гэсэн байр суурийг тэрбээр баримталдгаа төсөлдөө тусгах бололтой.