Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон өөрчлөлтөөс эрх мэдлийн хуваарилалтыг алдаг дуулж, төрийг “завхруулсан” хамгийн гол заалт нь УИХын гишүүн Засгийн газрын гишүүнээр давхар ажиллах эрхийг нээсэн зохицуулалт хэмээн олон хүн үздэг. Тэгвэл гишүүн Г.Уянга, Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун, С.Ганбаатар нар Үнд сэн хуульд өөрчлөлт оруулах төсөл бо ловсруулж, түүндээ санал авахаар өчиг дөр Засгийн газарт хүргүүлсэн байна. Тэд засаглалыг хямраасан дээрх заалтыг “УИХын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад хуулиар тогтоосон чиг үүрэгт хамаарах ажил хавсарч болохгүй” гэж өөрчлөн төсөлдөө тусгасан аж. Өөрөөр хэлбэл, зөвхөн Ерөнхий сайдыг УИХаас сонгоно, бусад сайд нар гаднаас томилогдоно гэсэн үг юм. Бие даагчдын зөвлөлийн гишүүд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүйгээр “давхар дээл”ийг тайлах боломжгүй гэсэн байр суурьтай байсан билээ. Тиймээс будлианы үндэс болсон заалтыг Үндсэн хуулиас хасаж, өөрчлөх ёстой гэж үзсэн нь энэ. Мөн үүнтэй холбогдуулан УИХын болон Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах юм. Үндсэн хуульд УИХын гишүүн сайдаар давхар ажиллах заалт оруулсан учраас холбогдох хуулиудыг үүнд нийцүүлсэн. Тиймээс эдгээр хуулиас ч “давхар дээл” тэй байх заалтыг хасаж, цогцоор нь “цэвэрлэх”ийг хүсчээ. Гэхдээ хуулийн энэ өөрчлөлтийг хэзээнээс мөр дөх талаар тэд тодорхой хугацаа тус гаагүй гэнэ. УИХаар төслийг хэлэлцэх явцад үүнийг шийдэх нь зөв гэж үзжээ. “Эцэг” хуульд өөрчлөлт оруулах гэж буй учраас энэ асуудлаар иргэдийн саналыг ч сонсох юм байна. Г.Уянга гишүүн цахим хаягаараа иргэдээс санал авч эхэлснээ дуулгалаа.