УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүл гийн өчигдрийн хуралдаанаар Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлогын талаар салбарын сайд А.Гансүхээс, Ашигт малтмалын тухай хуулийн төслөөр Уул уурхайн сайд Д.Ганхуягаас мэдээлэл сонссон байна. Өмнө нь хоёр ч удаа эвслийн Бүлгээс Зам тээврийн сайдыг урьсан ч тэрбээр УИХын бүтцийн байгууллагыг үл тоосон хэмээн Н.Батцэрэг дарга гомдоллож байсан билээ. Уриулж залуулж байж ирсэн А.Гансүх сайд төмөр замын ажлын талаар мөн гишүүдийн сонирхсон асуултад хариулж, мэдээлэл өгсөн аж. 2010 онд баталсан Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хэд хэдэн чиглэлд төмөр зам барихаар төлөвлөсөн. Гэвч Тавантолгойгоос Гашуунсухайт хүртэлх 267 км төмөр замын ажил л эхлээд байгаа. Далан барих ажил 70 хувьтай явж, энэ ондоо дуус гана гэж байсан ч санхүүжилтээс хамаараад зогссон тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар салбарын сайд ямар тайл бар өгснийг Н.Батцэрэг даргаас лав лахад “Засгийн газрын хоёр гишүүн зөрүүтэй зүйл хэвлэлээр яриад байгаа. Н.Батбаяр сайд төмөр зам барихад шаардлагатай бондын санхүүжилтийг гаргаснаа хэлсэн байна лээ. Гэтэл А.Гансүх сайд 20 гаруй сая долларын санхүүжилт авсан, дахин 50 гаруй сая доллар баталсан ч одоогоор Хөгжлийн банкнаас үүнийг гаргаж өгөөгүй гэж хэлсэн. Санхүүжилт зогссон учраас төмөр зам барих ажил сайнгүй байна” гэлээ. Сайдын албан тушаалаасаа огц рох хүсэлт гаргасан УИХын ги шүүн Х.Бат тулгын тухайд тэд “Хэ лэл цэх асуудлын дараалалд энэ хү сэлт орж ирээгүй. Ер нь сайдын албан тушаалыг шууд л “Болилоо” гээд орхичихож болохгүй. Өн гөр сөн хугацаанд ямар ажил хий сэн, зорьсныхоо хэдэн хувийг бие лүүлсэн, ямар асуудал, бэрхшээл байсан гээд тайлан тавих учиртай. Байнгын хороогоор энэ талаар ярих үед Х.Баттулга сайд тайлбараа өгөх байх. Үүний дараа шаардлагатай гэвэл манай Бүлэг хуралдаж байр сууриа тодорхойлно” гэсэн юм. Мөн Хууль зүйн сайд Х.Тэмүүжин гишүүн О.Баасанхүүгээс уучлал гуй сан тухай мэдээлэл гарсныг тод руулав. Хэрэв сайд уучлал гуйвал түүнийг огцруулах тухай төслөө О.Баасанхүү гишүүн татна гэдгээ өмнө нь мэдэгдсэн юм. Энэ талаар эвслийн Бүлгийн ахлагч “Гишүүн Бүлэгт энэ талаар мэдээлэл өгөөгүй. Ер нь хоорондоо уучлал гуйгаад асуудлыг шийдчихгүй. Тэдэнд хувийн асуудал байгаа бол хоорондоо ярина биз. Албан тушаалтай холбоотой асуудлыг УИХ ярина” гэлээ.