МАНын бүлэг Ашигт малтмалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг “тодорхойгүй” гэж дүгнэв. Тодруулбал, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод төрийн оролцооны хэмжээг 51 хувь хүртэл, хувийн хөрөнгө оруулалтаар нөөцийг нь тогтоосон, бол тухайн ордод оруулсан хөрөнгийн 34 хүртэл хувийг төр эзэмшинэ гэсэн нь “хэн ч юу ч гэж тайлбарлаж мэдэх тодорхойгүй агуулга илэрхийлж байна” гэж тус бүлгийн дарга С.Бямбацогт хэлсэн юм. Үүнээс гадна “Хилийн зурвас, тусгай хамгаалалттай бүс нутагт ашигт малтмалын үйл ажиллагаа явуу лахыг зөвшөөрөхөөр тусгасан нь УИХын бүрэн эрхэд халдаж байгаа хэрэг” хэмээж байлаа. Тиймээс зарим заалтыг тодорхой болгох, тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нухацтай хэлэлцэх ёстой гэж бүлгийн гишүүд санал нэгджээ. Харин Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ ын тогтоолын төслийг Засгийн газ раас өргөн барьж, нөхцөл байдал хүн дэрснийг хүлээн зөвшөөрсөнтэй хол боо тойгоор холбогдох албан ту шаалт нуудад хариуцлага тооцохыг шаард лаа. Ерөнхий сайд Н.Алтанхуяг ха риуцлага тооцох хүмүүсийн асуудлыг УИХд оруулж ирэхгүй бол Засгийн газар, түүний тэргүүнийг огцруулах саналыг МАНын бүлгийн зүгээс өргөн барихаа мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ “Оюутолгой” төс лийг эрчимжүүлэх шаардлагатай гээд холбогдох гэрээ хэлцэлд нэмэлт, өөрч лөлт оруулах ёстой гэв. Мөн Засгийн газрын гишүүн Х.Баттулга сайдынхаа үүрэгт ажлаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ УИХд өргөн барьсан талаар “Нэгэнт ажлаа хийхгүй гэж байхад хүчээр сайдаар ажиллуулна гэхгүй байх. Хүсэлтийг нь хүлээж авна гэж найдаж байна” гэж МАНын бүлгийн дарга онцоллоо.