Орхон аймгийн ЗДТГ, ХБНГУ-тай хамтарч, хог боловсруулах үйлдвэр байгуулахаар болжээ. Энэ үйлдвэрт хог хаягдлыг ангилан ял- гаж хатаагаад, жижиглэн хийжүүлж, өндөр температурт шатаах юм. Ийм байдлаар жилд дунджаар 100 мянган тн хог боловсруулж, 16 мянган тн дизель түлш, 14 мВт дулаан, эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Үйлдвэрлэлийн явцад нийт хогны 3-4 хувь нь үнс болж ялгарна. 52 сая еврогоор босгох уг үйлдвэрийн ТЭЗҮ, зураг төслийг Германд хийж, тоног төхөөрөмжийг нь тэндээс авчрах юм байна. Уг мөнгийг жилийн 3.8 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлээр авах боломж бий гэнэ. Барилгын ажлыг энэ оны IV улиралд эхэлж, ирэх онд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.