УИХын Эдийн зас гийн байнгын хороо өчигдөр хуралдаж, Эдийн засгийг эрчим жүүлэх зарим арга хэмжээний тухай УИХын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үеэр УИХын гишүүн Ц.Оюунбаатар “Төсвийн хөрөнгөөр хэвлэл мэдээлэлд сурталчилгаа хийх, “хаалтын” гэх гэрээ байгуулахыг хориглоно” гэсэн саналаа эргэж харах болсон гэдгээ мэдэгдсэн. Яам, агентлагуудын үйл ажиллагаа олон нийтэд ил тод байх ёстой учраас ажлаа сурталчлах эрх тэй. Харин сайд, дарга нар мэндчилгээ дэвшүүлж болохгүй гэдгээ нарийн тодотгомоор байна” гэснийг нь Байнгын хорооны гишүүд дэмжжээ. Сонирхолтой нь, сэтгүүлч асан УИХын гишүүн Г.Уянга түүний энэ саналыг “Ухралт хийлээ” хэмээн зэмлэсэн. Ингээд Эдийн зас гийг эр чим жүүлэх зарим арга хэмжээний тухай УИХын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуул ганы нэгд сэн хуралдаанаар хийхээр болов.
.png)
Эдийн засгийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай УИХын тогтоолын төслийг хэлэлцэн батлах нь нэг хэрэг. Гэтэл “хаалтын” гэрээ гэгчийг улс төрчид өөрсдөө бий болгочихоод эцэст нь хэвлэлийнхний буруу байсан мэ тээр бухах янзтай. “Хаалтын” гэрээ гэгч ерөөсөө байх ёсгүй. Байх ёсгүй зүйлийг байлгаад, тэмцээд байгаа нь түүнийг сайн мэддэг, “хийдэг” хүмүүсийн ажил байж болох юм гэсэн хардлагыг аяндаа төрүүлж байна.
Нөгөөтэйгүүр зөвхөн эдийн засгийг эрчимжүү лэх асуу дал төдийгүй Сонгуулийн тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль болон хэвлэл мэдээлэлд хамаарал тай, эсвэл ямар нэг за маар хамааруулж болохуйц бүхий л талаас нь шахаж хавчаад байгааг хуулийн дагуу мэдээлэл олж авах эрх бүхий иргэн бүр анзаардаг. Энэ нь цаагуураа хэвлэл мэдээллийн салбарын жамаараа хөгжих явцад сөр гөөр нөлөөлж, мэргэжлийн сэтгүүл зүйг дэмжих бус ха рин ч бодит байдал дээр “Нөлөө бүхий хэн нэгэн улс төрч, бизнесмэний халаасанд орох, хараат байхгүй л бол оршин тогтнох арга гүй шүү” гэсэн заналхийлэл бо лон тусаж байна. Товчхон доо “Хуулийн дагуу ажил лая гэвэл худалдагдсан сэтгүүл зүйн замыг сонго, эсвэл сөнө” гэсэн утгатай бодлого агуулжээ.
Эрх баригчдын алдаатай бодлогоос болж эдийн засагт хүндрэл учирчихаад байхад “Хэвлэл мэдээллийн байгууллагуудыг дампууруулж байж, эдийн засгаа эрчим жүүлнэ” гэсэн утгатай гаргалгаа хийгээд байгаа нь эмгэнэлтэй. Өөрөөр хэлбэл, улстөрчдийн харалган бодлогын алдааг хэвлэл мэдээллийн салбарыг эрсдэлд оруулах замаар засна гэвэл түүн шиг гоомой дүгнэлт байхгүй. Тэгээд ч УИХын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах бүрт хэвлэл мэдээллийн салбарыг боомилдог. Өөрөөр хэлбэл, мэдээлэл өгөх бус улстөрчдийн алдааны золиос болох нь бидний тавилан бололтой юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд төрийн байгууллагын ажлыг сурталчлахгүй л бол хаалгаа барих гээд байгаа юм биш шүү дээ. Харин ард түмнийг төртэй холбох гүүр байх нь бидний үүрэг. Нөгөөтэйгүүр өнөөдөр л олж харсан мэт гайхширч гаслаад байгаа хаалтын гэрээнээс ангид байх боломж нь хэвлэл мэдээллийн салбарын санхүүжил тийн асуудалтай шууд холбоотой. Тодруулбал, төрийн бай гууллагуудын мэндчилгээ, мэдээ, мэдээлэл, ажлын тайлан, тендерийн зар мэтхэнийг хүртэл хориглох тусам өнөөх ил цагаан мэдээллээс далд санхүүжилтийн хэлбэр рүү шилжих хөрс бий болдог. Тиймээс улстөрчид “Хэвлэл мэдээллийн салбарын ажилтнууд, сэтгүүлчид мэдээлэл өгөхийн тулд амьдардаг бус, амьдрахын тулд энэ салбарт ажилладаг” гэдгээ мартсан дүр эсгэхээ болимоор юм.
Монголын сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарын ажилт нууд гадаадын хөрөнгө оруулалтыг бууруулаагүй, төг рөгийн ханшийг сулруулаагүй. Төсвийн орлогыг тасрахад хүргэсэн буруутнууд ч биш. Хэрэв өнөөдрийн байдлаар 22 мянган аж ахуйн нэгж хаалгаа барьсан нь үнэн бол үүнийг хэвлэл мэдээллийн салбарын байгууллагаар нэмэх гэж бүү яар. Учир нь бид ардчилал, шударга ёсны тулгуур зарч мын төлөө зүтгэсээр ирсэн гэдгийг УИХын нэгдсэн чуулга ны хуралдааны өмнө зориуд анхааруулъя.
У.ОРГ И ЛМА А