Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруулах тухай тогтоолын төслийг өчигдөр УИХаар үргэлжлүүлэн хаалттай хэлэлцлээ. Энэ асуудлаар АНын бүлгээс тав хоногийн зав сар лага авсан нь өчигдөр дуус сан юм. Хууль зүйн байн гын хо роогоор Х.Тэмүүжин сайдыг огцруулах асуудлыг хаалттай хэлэлцээд дэмжсэн санал, дүгнэлт гаргасан. Чуулганы хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж “Гүйцэтгэх ажлын шугамаар Х.Тэмүүжин сайдыг чагнасан, тагнасан зүйл байж магадгүй гэсэн учраас өргөдөл гар гаж, түүний дагуу прокуророос бичиг ирүүлсэн. Мөн цагдаагийн дарга нар хуралдаанд тайлбар хийсэн. Гүйцэтгэх ажлын тухай хуулиар хориотой зүйлүүд ярьж байсан учраас Байнгын хорооны хуралдааныг хаалттай явуулсан. Чуулган энэ дэгээр хурал дана гэ вэл хуралдааныг хаах хэ рэг тэй” гэснээр хаалт тай горимд шилж сэн юм. Хурал даанд ЦЕГ ын дарга Т.Билэгт, Ерөнхий проку рор Д.Дорлигжав нар орол цож, гишүүдийн асуул тад хариулсан байна.
Энэ өдөр ирц их өндөр байжээ. Сайд огцруулах, төсөв батлах үеэр л манай УИХ-ын гишүүд ажлаа гэнэт санадаг уламжлалтай. Хуралдаанд 70 гаруй гишүүн оролцож, бүгд асуулт тавихаар нэрээ өгчээ. УИХ дахь олонхийн бүлэг Х.Тэмүүжин сайдыг огцруулахгүй байхаар байр сууриа нэгтгэсэн учраас ирцээ ч сайн бүрдүүлсэн бололтой. Гарах шийдвэр ерөнхийдөө тодорхой байсан ч ам нээвэл уушиг нээ гэгчээр хаалттай хуралдааны үеэр асуудлаа нэг сайн яриад авахыг хүн бүр хүссэн биз. Гишүүн бүр асуусан учраас хуралдаан ч нэлээд сунжирсан. 09.30 цагт эхэлсэн хурлыг 13.00 цагт түр завсарлуулах үед нэрээ өгсөн гишүүдийн 50 хувь нь асууж, хариултаа авсан байсан юм. Чуулган 14.00 цагт үргэлжилсэн. Харин үдээс хойших хуралдааны үеэр МАН-ын бүлэг эл асуудлаар завсарлага хүссэнийг УИХ- ын дарга ёсоор болгов. Хууль зүйн сайдыг огцруулах, эсэх асуудлаарх нэгдсэн хуралдаан тав хоногийн дараа болно.
Хууль зүйн сайдыг огцруулахтай холбоотой асуудлаар зарим гишүүний байр суурийг сонирхлоо.
О.БААСАНХҮҮ: МИНИЙ АРД АРД ТҮМЭН Л БАЙГАА
-Хэрэв Хууль зүйн сайд уучлалт гуйвал түүнийг огцруулах тухай тогтоолын төслөө татаж болно гэдгээ та мэдэгдсэн. Тэгвэл Х.Тэмүүжин сайд танаас уучлал гуйсан сураг байна. Энэ үнэн үү?
-Уучлал гуйсан гээгүй, хүлцэл өчье гэсэн агуулгатай бичиг явуулсныг би хэлсэн. Гэхдээ энэ нь түүнийг огцруулах тухай тогтоолын төслийг буцааж авах үндэслэл болоогүй. Төрийн албан хаагч дын эмнэлэг, MRI аппаратны асууд лыг шийдээгүй, хэвэндээ байгаа. Миний эцсийн зорилго Х.Тэмүүжинг огцруулахад чиглээгүй. Эмнэлэгтэй холбоотой буруу шийдвэр гаргаснаа засах, MRI аппарат эвдэрснийг хүлээн зөвшөөрүүлэхийг л хүссэн. Миний хувьд дэвшүүлсэн үндэслэлээ баримтаар баталгаажуулсан. Гишүүд өөрсдийн байр сууриар шийдвэр гаргах байх.
-Ёс зүйн алдаа гаргасан гэж та түүнийг огцруулах үндэслэлдээ дурдсан. Энэ талаар Хууль зүйн сайд ямар тайлбар өгсөн бэ?
-Хаалттай хуралдааны талаар энд ярьж болохгүй.
-“Шударга ёс” эвсэл дотроо Х.Тэмүүжинг огцруулах асуудлаар байр суурийн зөрчилтэй байгаа гэх мэдээлэл байсан.
-Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийн дагуу асуудлыг хэлэлцэж байна. Үндсэн хуулийн дагуу гишүүд өөрийн байр сууриа илэрхийлэх эрхтэй.
-Таны ард УИХ-ын дарга З.Энх болд, гишүүн Х.Баттулга нар байгаа гэсэн хардлага бий. Үүнд ямар тайлбар өгөх вэ?
-Миний ард Монголын ард түмэн л байгаа. Төрийн албан хаагчийн эмнэлэг болон MRI аппарат ажиллаж байвал хэнд хэрэгтэй вэ, ард түмэнд л хэрэгтэй биз дээ.
Р.ГОНЧИГДОРЖ: ШАЛГАЖ ДУУСААГҮЙ ХЭРГИЙН ТАЛААР УИХ ДЭЭР МЭДЭЭЛЭЛ СОНСОХ НЬ ЗОХИМЖГҮЙ
-Та хуралдааныг хаалттай хийхийг дэмжээгүй.
-Шүүх, мөрдөн байцаах болон тагнуулын байгууллага тодорхой асуудлаар хэрэг үүсгээгүйн учрыг УИХ дээр ярих ёсгүй. Түүнд нь тэд хариулах ч учиргүй. Аль нэг сайдыг огцруулах тухай ярьж байхад хууль сахиулах байгууллагуудынхаа дотоод хэрэгт оролцох, тэр тусмаа шалгаж дуусаагүй хэргийн мэдээлэлтэй танилцах нь зохимжгүй. Хэчнээн хаалттай хуралдсан ч ийм дэг байж болохгүй.
-Тэгвэл УИХ хууль бус үйлдэл хийж байгаа хэрэг үү?
-Би шууд тэгж хэлэхгүй. Хууль зөрч сөн, үгүйг тогтоох субъект нь тусдаа бий.
-Өмнөх УИХ-ын үед ийм үйл явц болж байсан уу?
-Үе үе ийм асуудал гардаг байсан. Тиймээс ч би Ц.Нямдорж гишүүнд шүү хийн байгууллагыг шүүх нь парламентын үйл ажиллагааны зарчмыг эвдэнэ гэдгийг сануулсан юм.