“Пионерт элссэн тэр өдөр пальтоныхоо энгэрийг задгайлчихаад улаан бүчээ хүн бүрт гайхуулмаар санагдаж билээ. Ангийн дарга байсан тул миний бүч цэнхэр эмжээртэй. Том дарга нарын бүч бүр ч сүрлэг. Бүчэн дээрээ самбаа тавьж байгаад нугалаас гаргаж толийтол индүүдэх урамтай шүү. Зөв зангидаж сурах гэж мөн ч их юм болсонсон” хэмээн ээж минь яриад жижигхэн хайрцагт нандигнан хийсэн дурсамжийн хэлтэрхийгээ ухаж, пионер байсан үеэ нэхэн санаж билээ. 1990ээд оны хүүхэд миний хувьд пионер гэхээр улаан малгай, бүстай нэг их шударга журам, сахилга баттай, онц сурлагатан хүүхдүүд л төсөөлөгддөг. Пионер гэдэг олон үүрэгтэй, үлгэр жишээ ч хүүхдүүд Монголын ирээдүй байжээ. Монгол Улсад хүүхдийн байгууллага, хөдөлгөөн үүсэж, хөгжсөний 89 жилийн ой өчигдөр тохиож, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хүүхдийн байгууллагуудын үе үеийн төлөөлөл, он оны пионерууд их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Д.Нацагдорж 1925 онд пионерийн байгууллагыг үүсгэн байгуулалцаж, Товчооны анхны даргаар ажиллаж, 80 гаруй жилийн түүхтэй “Бүхий олон багачууд” дуугаа зохиож байсан гэдэг. Пионер гэдэг аливааг анхлан нээгч, шинийг санаачлагч гэсэн утгатай үг аж. 70 нас хол давсан буурлууд 89 жилийн ойгоороо улаан бүчээ зүүж ирээд, уулзалгүй удсан нөхөдтэйгөө хүүхэд насны дурсамжаа хуваалцаж, “Бүхий олон багачууд” дуугаа дуулав. Энэ үеэр “Пионерийн ордон”ы захиралаар ажиллаж байсан Д.Сүрэнжав гуайтай цөөн хором ярилцлаа.

-Та хэзээ анх пионер болж байсан бэ?
1928 онд 10 настайдаа, пионер болж байлаа. Пионерийн бүлгийн ахлагч байсан болоод ч тэр үү, багш болсон. Гуравдугаар сургуулийн захир лаар ажиллаж байгаад 1959 онд Пионерийн ор дны захирал, 1962 онд Эвлэлийн төв хорооны сургууль, пионерийн асуудал эрхэлсэн нарийн бичгийн даргаар сонгогдсон. -Пионер гэж хэн бэ? Тэр үед сурагч, хүүхдийн байгуулага нийгэмд нөлөөтэй бай жээ. IIII ангийнхныг “баатарчууд” гэж нэрлэж, тэдэнд ариун цэвэрч, нягт нямбай байхыг заадаг байсан. Хүүхдүүд IV ангиасаа пионерт элсэж, 16 настайдаа Эвлэлийн гишүүн бол дог. Тэр үеийн хүүхдүүд ахмадаа, дүү нараа хайрлан хүндэлдэг байлаа. Ахмадууд явж байхад босож, хэлс нийг нь ёсчлон биелүүлдэг, шинийг санаачлагчид байсан.
-Пионерууд баатарлаг үйл хийнэ биз?
1980аад онд Налайх дүүрэгт түймэр гарч найман настай хүү хүүхдийн амь аварч, анх Шударга журам медалиар шагнуулсан. Пионерийн бүлгүүд тус тусын үүрэгтэй. Зарим нь хөшөө дурсгалаа хамгаалж, арчилдаг байсан бол нэг хэсэг нь байгаль орчноо хайрлаж, хогийн ургамал түүж, цэвэрлэнэ. Ганц бие настнуудад түлээ нүүрс, усыг нь ойртуулж тусалдаг байсан.
-Та энэ байгууллагыг удирдаж байхдаа ямар ажил хийсэн бэ?
Энэ тухай яривал урт түүх болно. Пионерийн анхдугаар чуулганыг 1964 онд улсын хэмжээнд зохион байгуулсан. Радиогоор дамжуулан аймаг, хотын пионеруудыг удирдаж, нэгдсэн жур маар жагсаж байлаа. 1965 онд энэ байгууллагын 40 жилийн ойг зохион байгуулж, пионерийн байгууллагыг Сүхбаатарын нэрэмжит болгосон.