Төсвийн зардлаа хэмнэнэ
Эдийн засгийн гадаад, дотоод орчинд үүсэж буй хүнд- рэлийн улмаас Монгол Улсын 2014 оны төсвийн тэнц вэр - жүүлсэн орлогын гүйцэтгэл оны эхнээс тасалдаж, жилийн төс вийн хүлээгдэж байгаа гүйцэтгэлд хүндрэл учирч болзошгүй байна. Нийт урсгал зардлын өсөлтийн 50.2 хувь нь цалин, тэтгэвэр, тэтгэмж, 10.9 хувь нь нийгмийн халамжийн зар дал, 11.7 хувь нь төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан барилга байгууламж, мөн бүтэц, орон тооны өөрчлөлт зэргээс хамаарчээ. Тиймээс Засгийн газар төсвийн урсгал зардлын өсөлтийг хязгаарлах, хэмнэх, бууруулах шаардлагатай болсон байна. Улмаар 2014 оны төсвийн хэрэгжилтийг он дуус тал хугацаанд төсвийн орлогын гүйцэтгэлтэй уялдуулан зардлыг үе шаттайгаар санхүүжүүлэх, үр дүнтэй зохион байгуулах, бүтэц зохион байгуулалтаа өөрчлөх талаар баримтлах чиглэл, авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох зорилго- той тогтоолыг баталлаа. Үүний дагуу тэвчиж болох зардлыг бууруулж, төсөв хэмнэх, үр ашигтай байдлаар өөрчлөн зохион байгуулах тухай удирдамжийг бүх шатны төсвийн захирагч нарт үүрэг болгож, 2015 оноос төсөвт үр нөлөөгөө үзүүлэх арга хэмжээнүүдийг эрх зүйн хүрээнд судалж, санал боловсруулахыг холбогдох байгууллагад даалгаж байна.
Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих зорилгоор үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж буй тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх хуулийг 2009 онд баталсан билээ. Уг хуулийн хэрэгжих хугацаа 2012 онд дууссан учраас 2016 оны арванхоёрдугаар сарын 31 хүртэл сунгах төслийг УИХ-д өргөн барихаар болсон байна. Дээрх шийдвэрийн дагуу 33 чиглэлийн 789 төрлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг татвараас чөлөөлж иржээ.