Гишүүн Д.Батцогтын УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгээс гарах хүсэлтийг өчигдөр УИХ-ын даргад хүргүүлжээ. Хуулийн дагуу хэн нэг гишүүн гарах, эсвэл орох бол Бүлгээс нь УИХ-ын даргад мэдэгддэг аж. УИХ-ын дарга түүнийг нь чуулганы хуралдаанд уншиж танилцуулснаар асуудал дуусдаг юм байна. Д.Батцогт гишүүн “Шударга ёс” эвслийн “өмчийн” хоёр Байнгын хорооны нэгийнх нь даргыг хашдаг. Нэгэнт Бүлгээс гарч буй учраас Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны даргын албаа өгөх, эсэхийг ахлагч Н.Батцэрэг гишүүнээс асуухад “Одоогоор энэ талаар ямар нэг юм яриагүй. Өөрөө санаачилга гаргавал хүлээж авна” гэлээ.