УИХ-ын Төрийн байгуулалтын болон Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар энэ оны улсын төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Сөрөг хүчний зүгээс Эдийн засгийг идэвхжүүлэх тухай арга хэмжээний тогтоолтой тодотголыг уялдуулаа гүйг шүүмжилж буй. Энэ талаар Төрийн байгуулалтын байн гын хорооны хуралдаан дээр гишүүн Б.Гарамгай баатар лавлахад Сан гийн сайд Ч.Улаан “Тодотголыг УИХ-ын 30 дугаар тогтоо лын хүрээнд боловс руул сан. Ингэхдээ баталсан төсвийг хөндөх гүйгээр, зарим төрлийн урсгал зардлыг бууруулж, нэн тэргүүнд тулгамдсан асууд лаа шийдье гэсэн юм. Урсгал зард лыг 40 орчим тэрбум төгрөгөөр буу руулж, хэмнэсэн хөрөнгөнөөс гурван талт хэлэлцээрийн дагуу цалин, тэтгэвэр нэмэхэд 35 тэрбум төгрөг зарцуулах, түүнч лэн хадгаламжийн даатгалын санд зохих хөрөнгө төвлөрүүлэхээр тусгасан. УИХ-аас баталсан Эдийн засгийн идэвхж лийг нэмэгдүүлэх зарим арга хэм жээний тухай тогтоолыг цаг алдалгүй хэрэгжүүлэх үүднээс Засгийн газар өнгөрсөн хуралдаанаараа эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжих тогтоол ба таллаа. Гэхдээ хугацаа шаардсан ажил нэ лээд бий. Тиймээс Засгийн газар энэ оны улсын төсвийн тодотголыг иж бүрнээр нь боловсруулан наймдугаар сар гэхэд УИХ д өргөн мэдүүлнэ” гэсэн хариулт өгөв. Долларын ханшийг 1384 төгрөг байхаар тусгаснаа өөрчлөөгүй, мөн төсвийн орлого тасарч эхэлснийг цөөнгүй хүн асуув. Тэрбээр “Бодлогыг нь УИХ унага- чихсан учраас 1384 төгрөгөөр тооцон орлого төвлөрүүлэх боломжгүй. Засгийн газар ажиллахад их хэцүү байгаа шүү. УИХ-ын бүтцийн байгууллагууд нь хоорондоо зөрчилдсөн, нэгийгээ үгүйс гэсэн шийдвэр гаргаад байдаг. Тэгэхээр тэр тооцоо далавчгүй бол чих сон. УИХ ын 30 дугаар тогтоол, эдийн засгийг эрчимжүүлэх тогтоол хоёр өөр. 30 дугаар тогтоолд зарим зардлыг 10-30 хувь хас гэсэн. Үүнийг бараа үйлчилгээ гэх мэт зардал гэж ойлгож байсан. Эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолоор урсгал зардлыг 20 хувь бууруул гэсэн. Үүнийг нь би цалин, тэтгэврээс эхлээд бүх төрлийн зардлыг 20 хувь хасах юм байна гэж ойлгож байгаа” гэлээ. Энэ хоёрыг уялдуулаад тодотгол хийхээр хичээж буй гэнэ. Гишүүн М.Батчимэг төсвийн хөрөн гө мөнгөөр сурталчилгаа явуулах гүй байх талаар хэрхэн анхаарч буйг асуу хад “Төсөвт тусгасан “мэдээлэл, сурталчилгааны зардал” гэсэн хэсэгт нийт 6.5 тэрбум төгрөг зарцуулахаар баталс наас одоогоор дөрвөн тэрбумын үлдэгдэл тэй байгаа. Үүнийг 30 хувиар хэмнэж, нийт дээ нэг тэрбум 39 сая төгрөгөөр багасгахаар тооцсон” гэсэн хариулт өгөв. М.Энх болд гишүүн “Энэ тодотголыг буцааж нэгмөсөн оруулж ирэх хэрэгтэй” гэсэн горимын санал гаргасан ч дэмжлэг авсангүй. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор цалин, тэтгэврийн асуудлыг түлхүү хөндсөн. Тодотголд урсгал зардлаас хэмнэх мөнгөнөөсөө цалин, тэтгэврийг нэмэхээр тусгасан. Энэ талаар Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ “Өнгөрсөн онд инфляцын түвшинтэй уялдуулж, тэтгэврийг 15-30 хувиар нэмсэн. Нийт тэтгэвэр авагчдад бүгдэд нь өндөр хувиар нэмэх боломжгүй байсан. Энэ онд инфляцын түвшин ямар байхыг тооцож байгаад нэмнэ, судалж байна” гэлээ. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав “Цалин, тэтгэвэр нэмэх хэсэг нь нийт хүн амын 20 хувь л байдаг. Нэг сая гаруй хүн хөдөлмөрлөж байна, тэд цалин, тэтгэвэр нэмэхээс үүдэлтэй үнийн хөөрөгдөлд ачаалал үүрдгийг бас бодолцох ёстой” гэсэн юм.