Ийм агуулгатай өөрчлөлтийг гишүүн С.Баярцогт УИХ-ын тухай болон УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд оруулж, төсөл боловсруулсан юм. Гишүүд эзгүй нэгнийхээ өмнөөс товчлуур дарснаар танхимд 20 хүрэхгүй гишүүн байхад хүртэл аливаа хууль, шийдвэрийг баталж орхидог байсан. Тэгвэл одоо ингэсэн тохиолдолд хариуцлага хүлээдэг болох нь. Түүний санаачилсан төслийг өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэх байлаа. Гэвч санаачлагч нь өөрөө хойшлуулах санал гаргасан юм.