Эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг УИХ баталснаар шинэчлэлийн Засгийн газрынхан ажилдаа ханцуй шамлажээ. Тэд 100 хоногт багтаан эдийн засгаа өөд татна хэмээн амласан юм. Энэ хүрээнд 10 гаруй хуульд өөрчлөлт оруулж, хоёр ч хөтөлбөр боловсруулах учиртай. Ерөнхий сайд Н.Алтанхуяг эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд ямар ажил хийх талаар УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хуралдаанд мэдээлэл хийсэн аж. УИХ дахь олонх ч зорилгодоо хүрэхэд нь тэдэнд бүх талаар дэмжлэг үзүүлнэ, тогтвортой ажиллах нөхцөлийг хангана, улстөржилтөд “автуулахгүй” гэсэн байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат өчигдөр энэ талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ “Хэрэв 100 хоногийн дараа эдийн засагт эерэг үр дүн гарвал Засгийн газар цаашид ажиллана. Харин эерэг үр дүн гарахгүй бол олонх өөрсдөө Засгийн газраа яахыг шийднэ” хэмээн мэдэгдлээ. Эдийн засгаа идэвхжүүлэхийн тулд НӨАТ-ыг босгыг 50 сая болгож нэмэх, мөн татвар төлсөн бол хоёр хувийг нь буцаан олгох, Тендерийн хуульд өөрчлөлт оруулж, шалгаруулах хугацааг богиносгохоос эхлээд олон ажил хийх учиртай. Одоогийн байдлаар тогтоолын хүрээнд өөрчлөлт оруулах гурван ч төс лийг УИХ-д өргөн барьчихсан хэлэлцэж буй юм. Үүний нэг нь төсвийн тодотгол. 2014 оны төсөвт царцаасан объектуудад аудит хийсний дагуу 139 тэрбум төгрөгийн 100 гаруй ажлыг тодотголд тусгаж, үргэлжлүүлэхээр оруулж иржээ. Урсгал зардлыг 40 тэрбум төгрөгөөр хасаж, түүнээс 35 тэрбумыг нь цалин, тэтгэвэр нэмэхэд зориулахаар төлөвлөсөн. Гэхдээ долларын ханшийг 1384 төгрөгөөр тооцох саналаа өөрчлөлгүй оруулсан. Энэ талаар АН-ын бүлгийн дарга “Төсөвт хэдэн ч удаа тодотгол хийж болно, эдийн засгийн байдлаасаа хамаардаг. Энэ талаар ямар нэг хязгаарлалт байхгүй. Дараагийн удаа тодотгол хийхдээ долларын ханшийг өөрчилж, бондын асуудлаа шийднэ” гэв. Өөрөөр хэлбэл, УИХ энэ оны төсвийг удахгүй хоёр дахиа тодотгох юм байна. Түүнээс зарим зүйл тодрууллаа.
-Засгийн газар 100 хоногт эдийн засгийг өөд татаж чадахгүй бол олон хийн бүлгийн зүгээс хариуцлага тоо цох, огцруулах асуудал хөндөнө гэсэн үг үү?
-Бид юм л бол огцруулна гэж ярихаа болих хэрэгтэй. Хэрэв тийм зүйл болвол өнөөдрийн бүтцийг өөрчлөх шаардлага тай гэж үзнэ. Ард түмэн 2012 оны сонгуу лиар бидэнд итгэл хүлээлгэсэн, тиймээс ч бид зорьсноо хийх ёстой. Бас хариуцлага хүлээх дээрээ тулбал хүлээж чаддаг байх ёстой.
-Өрийн удирдлагын тухай хуульд босгыг 70 хувь болгож нэмэхээр оруулж ирлээ. Ийм өөрчлөлт эрсдэл дагуулахгүй юү?
-Бид эдийн засгаа тэлэх боломжийг хаачихаад зөвхөн төсвөө яриад сууж бо лох гүй. Улс орнуудад өрийн босго янз бүр байдаг. Одоо бол 40 хувь байгаа. Үүнийг нэмж, зээл авснаар олон ажлыг шийдэх боломж бүрдэнэ. Мэдээж үүнийг бид эдийн засгийн хамгийн зөв аргаар хийнэ.
-Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулж, МАН-ыг урих С.Баяр цогтын саналын талаар Бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-АН-ын бүлэг ийм байр суурь илэрхий лээгүй, цаашид ч илэрхийлэхгүй.