Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээр 2009 оны есдүгээр сарын 29нд томилогдсон 15 гишүүний бүрэн эрхийн хугацаа 2013 оны есдүгээр сарын 29нд дууссан. Гэсэн ч тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөлөлгүй, тэд ч нэрээ таталгүй өдий хүрсэн юм. Энэ хооронд уг зөвлөлийн гишүүдийн гуравны нэг нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн, УИХын гишүүн, дэд сайд, Ерөнхий сайдын зөвлөх гэхчилэн төрийн өндөр албан тушаал хашдаг болсон. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж саяхан тэднийг томилсон зарлигаа хүчингүй болгож, уг 15 гишүүнийг АТГын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн гишүүнээс чөлөөлжээ. Тиймээс АТГ уг зөвлөлийн дараагийн гишүүдийг томилуулахаар энэ сарын 15ны 17.00 цаг хүртэл урилга гаргаад байна. Энэ зөвлөлд нэрээ дэвшүүлсэн иргэдтэй Ерөнхийлөгч танилцаад 15ыг нь дөрвөн жилийн хугацаатай томилох юм.