УИХ-ын гишүүн С.Баярцогтын хувийн үзэл бодлыг сүүлийн хэдэн өдрийн турш хэвлэлээр олон талаас нь “тайлбарлав”. Эдийн засгийг эрчимжүүлэх арга хэмжээний тухай тогтоолыг УИХ-аар батлах үед эрхэм гишүүн МАН-тай хамтарч, Үндэсний эв нэгдлийн Засгийн газар байгуулах нь зөв гэж үзэж буйгаа ярьсан юм. Ингэж хүч нэмэгдүүлж байж эдийн засагт үүсээд буй эрсдэлийг даван туулна гэж тэр үзжээ. 2009 онд эдийн засаг хямрах үед МАН, АН-ын хамтарсан Засгийн газар бэрхшээлийг алзахгүй давсаныг бас дурссан.
АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Энэ бол зөвхөн хувь гишүүний байр суурь. Манай Бүлэг ийм байр суурь илэр хий лээгүй, илэрхийлэх ч үгүй” хэмээн мэдэгд сэн. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тэдний тавиагүй саналд “Бид Засгийн газарт орохгүй. АН болон “Шударга ёс” эвсэл хамтраад ажиллаж чадна гэсэн, амласандаа хүрэх хэрэгтэй” гэж хариулав. Шинэчлэлийн Засгийн га зар Үндэсний эв нэгдлийн гэж нэрээ солихгүй, түүнийг бүрдүүлэгч намууд ч өөрч лөг дөхгүй гэсэн нь ингээд тодорхой болж бай на. Гэхдээ нийгмийн анхаарлыг тат сан энэ асууд лын ард анхаарах нэг зүйл бий.
С.Баярцогт гишүүн дээрх үгийг хэ лэхдээ өнгөрсөн хугацаанд улстөрчид сандал суудал тойрсон хэрүүл хийж цаг хугацаа алдсанаас биш, эдийн засгийн томоохон шийдвэр гаргаагүйг онцолсон. УИХ өнгөрсөн намрын чуулганаараа Хө рөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль баталж, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулан Монголбанкинд алтаа тушаасан иргэн, аж ахуйн нэгжийн роялтийг 2.5 хувь болгосон. Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлогоо гаргасан. Эдгээр нь эдийн засгаа өөд татах, валю тын нөөц бүрдүүлэх, ханш бууруулах зорилготой байсан юм. Гэхдээ валютын ханш улам өсөж, 1800-г давснаас биш буураагүй л байна. УИХ ч, Засгийн газар ч арга хэмжээ авах гэж оролдож байгаа боловч 2008-2012 оны Засгийн газар шиг Оюутолгой, Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах дайны том шийдвэр гаргаагүй байгаа. Өмнөх УИХ, Засгийн газарт нэг давуу тал байсан. Тэнд сөрөг хүчин, талцал байгаагүй. 45 суудал авч олонх болсон хэдий ч МАН дангаар Засгийн газраа байгуулалгүй, АН-ыг урьсан. Энэ нь хариуцлагаа хуваах гэхээсээ улс орны ирээдүйд, эдийн засагт хэрэгтэй томоохон шийдвэр гаргахад чухал байв.
Тэгвэл одоо АН, “Шударга ёс” эвсэл, ИЗНН хамтран Засгийн газар байгуулж, 28 гишүүнтэй МАН тойргийн гадна сөрөг хүчин болж үлджээ. Эхний найман сард УИХ д элдэв амбийц хөдлөөгүй. Үүнээс хойш одоог хүртэл ажил хийхээс илүү шинэчлэлийн Засгийн газрын сайд нарыг ээлж дараалан огцруулах асуудлыг хэлэлцэж, маргасаар ирсэн гэхэд болно. Эхлээд МАН-аас Ерөнхий сайд Н.Алтанхуягийг, дараа нь Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулах тог тоол оруулсан ч амжилт олсонгүй. Энэ “буухиа”-г МАХН-ын О.Баасанхүү үргэлжлүүлж, Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг “оролдлоо”. Сөрөг хүчин нь “сөрөх” хүчин болчихсон. Тэгээд ч МАН-ын авсан суудлын тоо АН-ынхтай ойролцоо учраас аливаа саналыг хувааж дөнгөх хэмжээнд байгаа юм. АН ирцээ 100 хувь бүрдүүлж, дээрээс нь эвслийн нөхдөө “найрахгүй” бол асуудлаа батлуулахад бас л амаргүй байгаа. Нэг нь сөрөхийн тулд сөрдөг, олонх нь тэдний зүгээс ирэх “дайралт”-аас багаа хамгаалагчийн дүрд тоглодог дүр зураг л УИХ-д харагдаж буй юм. Маргаан, талцлаас хэн ч хожихгүй, харин ч ард түмэн, улс орон хохирно.
Өмнө нь олон ч нам хамтарч элдэв гоё нэртэй Засгийн газар байгуулж байсан. Гэвч эв нэгдлээ дээдлээгүй, тус тусын эрх ашгаа хөөцөлдсөнөөс болж, Засгийн газар жилийн дотор хэд хэд огцорсон түүх ч бий. Тэр дундаас улс орон юу хожив. Эсрэгээр төрийн ажил шат шатандаа гацаж, иргэд хүнд сурталд нь нэрвэгдсэн.
Засгийн газрыг бүрдүүлж буй “Шу дарга ёс” эвсэл бас их эмзэг. Ялан гуяа МАХН-ынхан нь намын дарга Н.Энхбаярын дохио, зангаагаар ажил ладаг тул юм л бол туньсан “эхнэр”-ийн зан гаргачих гээд байдаг гэмтэй. Гэвч МАН-ын бүлгийн даргын сануулснаар тэд анхнаасаа л “Чадна” гээд хамтарсан, тиймээс эв эеэ хичээж, улс орны гэх том эрх ашгаа нэгтгэж, эдийн засаг эрсдэлтэй байгаа энэ үед оносон шийдлүүд гаргах учиртай. Сөрөг хүчин ч ялгаагүй, ярьдаг шигээ “Зөвийг нь дэмжиж, бурууг нь засах” үүргээ биелүүлэг. Гуравны хоёрын босгоор батлах олон чухал зүйлд АН сөрөг хүчинтэй зөвшилцөх ёстой. Жил гаруйн турш улс төр хийлээ, одоо үнд сэн ажилдаа анхаарвал яасан юм бэ, ги шүүд ээ.