МАН-ын бүлгээс Ерөнхий сайд Н.Алтан хуягт шаардлага хүр гүүлж буй талаар гишүүн Б.Бат-Эрдэнэ, Я.Содбаатар нар өчигдөр мэдээлэл хийлээ. Ашигт малтмалын тухай хуульд оруулж байгаа өөрчлөлт эрх баригчдын мөрийн хөтөлбөртэй харшилдаж байгаа гэнэ. АН-ын мөрийн хөтөлбөрт “Уул урхайн ордуудыг түшиглэн байгуулах компаниудад Монголын талын оролцоог 51 хувиас багагүй байлгах эрх зүйн орчныг бий болгож хэрэгжүүлнэ”, “Улсын төсвийн хөрөнгөөр хай гуул хийсэн ордуудад дээрх компанийн 51-ээс доошгүй хувийг төр эзэмшдэг байна” гэж тусгасан юм байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн хөтөлбөрт “Стратегийн ач холбогдолтой бусад ордын гэрээг дахин авч үзнэ. Төсвийн хөрөн гөөр нөөцийг нь тог тоо сон ордуудыг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад авна. Оюу толгойд Монголын талын эзэмших хувийг 51-ээс доошгүй байхаар гэрээг өөрчилнө” гэс нийг гишүүд уншиж танилцуулав. Гэтэл Ашигт малтмалын тухай хуулийн тавдугаар зүйлийн 5.4, 5.5-ыг өөрчлөхдөө улсын төсвөөр хайгуул хийсэн нөхцөлд төр 50 хүртэл хувь эзэмшинэ гэж тусгажээ. Тэд “Засгийн газар зорилтоосоо татгалзаж байгаа бол үүнийгээ ил тод мэдээлж, ард түмнээс уучлал гуйх ёстой” гэлээ. Уг хуулийг баталснаар сүүлийн дөрвөн жи лийн турш зогсоосон хайгуу лын лицензийг үргэлж лүүлэн олгохоор байгаа. Энэ асуудлаа олон нийтэд ил тод мэдээл хэмээн МАН-ын бүлгээс шаардаж буй аж.