ҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага болох ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны наймдугаар хурал даан өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Азербайжан улсын нийслэл Баку хотноо болж өндөрлөсөн юм. Энэ хуралдаанаар Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад “Монгол уран бичлэг”-ийг бүртгэснээс гадна Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөлөлд “Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл”-ийг багтаажээ. Өчигдөр эдгээр соёлын өвийн батламжийг ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга, Гадаад харилцааны сайд Л.Болд ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэлд гардуулан өглөө. Батламж гардуулах ёслолын ажиллагаа энэ удаа Монголын хүүхдийн ордны бага танхимд боллоо. Нэг талаар монголчуудын бүтээн бий болгосон гэрийг хүн төрөлхтөн соёлын төлөөллөө хэмээн үзэж байгаа нь бахархууштай ч бид Монгол уран бичлэг хэмээх гайхамшигтай урлалыг хадгалж, хамгаалахын төлөө анхаарлаа хандуулахгүй бол аюулын ирмэгт ирээд байна гэдгийг сануулсан харанга дэлдэж буй нь энэ юм. Тиймдээ ч өчигдрийн ёслолд хүрэлцэн ирсэн хүмүүс өв соёлоороо бахархахын зэрэгцээ дор бүрнээ харуусаж, нэгийг тунгаасан биз ээ. Тухайлбал, Гадаад харил цааны сайд Л.Болд батламж гардуулан өгөхөөсөө өмнө “Монгол хүн байгаа цагт арвижин хөгжиж байдаг баялаг бол оюуны өв юм. Бид энэ их баялгаа арви жуулахын тулд асар их зүйл хийх ёстой. Энэ бүхнийг бүртгүүлэх, өмчлөх бол нэг хэрэг. Харин хамгаалах, эзэмших, дэлхийд түгээх, нийтийн хүртээл болгож мөнхөд хөгжүүлэх нь дэлхий нийтийн өмнө хүлээж байгаа монголчууд бидний нэг том үүрэг юм” хэмээн хэлсэн. Соёлын биет бус өвийг Яаралтай хам гаалах жагсаалт болон Хүн төрөлхтний соёлын төлөөлөлд бүртгэх дээ тухайн бүс нутгийн улсуудыг оруулалгүй дэлхийн бусад орны төлөөлөгчдөөс санал хураа даг аж. Тэгвэл энэ удаагийн хуралдаанд оролцсон 24 орны төлөөлөгч санал нэгтэйгээр манай соёлын биет бус өвийг бүртгэн, батламж олгохыг дэмжсэн юм билээ. Ингэснээр манай улс Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн жагсаалтад тав дахь өвөө бүртгүүлж буй юм. Өмнө нь монгол цуур, тууль, уламжлалт бүжиг бий бийл гээ, монгол лимбэчдийн уртын дуу хөг жимдөх өвөрмөц арга битүү амьсгааг бүрт гүүлээд байв. Мөн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад зургаа дахь өвөө багтаалаа. Монгол гэрийн уламжлалт, урлал зан үйлийг бүртгүүлэхээс өмнө морин хуур хөгжмийн уламжлалт урлаг, монгол ардын уртын дуу, наадам, үндэсний хөөмийн урлаг, бүргэдийн баяр буюу шувуучлахуйг бүртгүүлсэн байжээ. -Хүн төрөлхтний биет бус өвийн жагсаалтад монгол гэрийн урлалыг, яаралтай хамгаалах өвд монгол уран бичлэгийг багтаажээ