Төрийн ордонд өчигдөр муу хан хо шин шо гоос дутахгүй тоглолт өрнө лөө. Гол дүр нь гишүүн О.Баасан хүү. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинг огцруу лах тогтоо лын төслийг тэр санаачилсан ч өчиг дөр УИХ-ын чуулганаар энэ асуудлыг хэлэл цэхийн яг өмнө буц чи хав. Эр хэм гишүүн БНСУ-ыг зориод лхагва гаригийн шөнө эх орондоо ир сэн юм байна. Тус улсад эмч лүүлж буй МАХН ын дарга Н.Энхбаяраас чиг лэл авсан хэмээн сө рөг хүч ний хэн түү нийг хардсан. Мөн өчигдөр өг лөө Ерөн хий сайд түүнийг өрөөндөө дуу даж уулз сан гэх яриа ч гарсан. Тий мээс МАХН, АН хоо ронд бай гуул сан Ха рил цан ойлголцлын санамж бич гийн хү рээнд Н.Алтанхуяг, Н.Энхбаяр нар тохирол цоо хий жээ гэх хардлага Төрийн ордноор “нисэв”.
Түрүүч нь А1 нүүрт Х ууль зүйн сайд Х.Тэмүүжин О.Баасанхүүг “сум” хэмээн дүгнэж, “нум”-аар нь Х.Баттулга гишүүнийг тодруулсан. Хэдийгээр тогтоолын төсөл санаачлагч өөрийгөө “Миний ард зөвхөн ард түмэн байгаа. Би хэнээс ч хамааралгүй цор ганц гишүүн” гэх мэтээр тодорхойлдог ч хэрэг дээрээ “утсан хүүхэлдэй” л байжээ. Хэн нэг сайдын, эсвэл намын даргын шийдвэрийн аяар л бөмбөрөгч гэдгээ өчигдрийн үйлдлээрээ батлав. УИХ-ын дарга чуулганы хуралдаанд О.Баасанхүү гишүүн тогтоолын төслөө татсаныг мэдэгдсэний дараа МАН-ынхан бухимдлаа илэрхийлсэн. Харин АН-ынхан ийм юм болохыг мэдэж байсан бололтой, хэн ч гайхсангүй. Хууль зүйн сайдыг огцруулах, эсэх асуудлыг УИХ бүтэн сарын турш хэлэлцэж, маргаж цаг алдсаны эцэст “За за, би болилоо, тогтоолоо татлаа” гэдэг үг сонсвол инээхгүй нь мэдээж байх.
Ц.Нямдорж:-Төрөөр ингэж тоглож болдог юм уу. Хууль зүйн сайдыг огцруулна гэж УИХ-аар сар ярьж, ажил алдуулсан. Баасанхүү гишүүн БНСУ яваад ирсэн юм байна лээ. Үүний цаана ямар эрх ашиг нуугдаад байна. Монгол Улсын төрийн хэргийг Солонгост шийддэг болчихож л дээ. Энэ Баасанхүүгээр УИХ ын 75 гишүүний сарын цалинг төлүүлэх хэрэгтэй. Энэ этгээд бор оймсонд хавчуулагдаад УИХ-д орж ирсэн. Шоронд хүн үхсэнийг дэмжээд Х.Тэмүүжинг огцруулахаа больж байгаа юм уу. Арай дэндэж байна шүү дээ, эрх баригчид аа. Та нар Монгол Улсын төрөөр тоглох гэж сонгогдоогүй байх. “Шударга ёс” эвсэлд чинь бүлэг байдаг юм бол асуудлаа ярь. Үүний ард их заваан шантааж нуугдаж байна. Н.Алтанхуяг аа, би та нарыг мэднэ. Төрийг ингэж самарч буйд эгдүүцэж байна, бас гүн эмгэнэл илэрхийлье.
Н.Алтанхуяг:-Нямдорж гишүүн сэтгэл хөдлөлдөө автаад баахан дүгнэлт хэллээ. Түүнийгээ нотлох биз. УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд тогтоол өргөн барих, татах эрхтэй. Бид МАХН тай Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан нь үнэн. АН-аас би, МАХН аас Д.Тэрбишдагва гарын үсэг зурсан. Үүгээр булхай, луйврыг хаацайлах гээгүй. Сайд нараа харилцан огцруулах асуудал ярихгүй байя гэсэн, нууц биш. Гэхдээ ингэснээрээ алдаагаа хаацайлахгүй. Тэгээд ч нэг гишүүн нь нөгөөгийнхөө хууль зөрчсөн, үгүйг тогтоохгүй гэв.
Ц.Нямдорж гишүүнийг ярьж байх үед О.Баасанхүү гишүүн чуулганы танхимд байсангүй. Дараа нь орж ирж суусан юм. МАН-ын гишүүд үг хэлэхийг хүссэн ч УИХ-ын дарга “Бүгд ярина гэвэл өнөөдөр дуусахгүй. Дараагийн асуудалдаа оръё” гэснээр асуудлыг дуусгав. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Бат тулгыг хүсэлтээр нь чөлөөлөх асуудлыг дараа нь хэлэлцлээ. Тэрбээр өмнөх өдөр нь Байнгын хорооны хуралдаан дээр тайлбараа хийчихсэн учраас гишүүдийн асуултад маш товч хариулж байсан юм. Тэр “Давхар дээл” тайлах Ерөнхийлөгчийн санаачилгыг тууштай дэмжиж байгаа учраас ийм шийдвэр гаргаснаа хэлсэн. Гэхдээ МАН-ынхан өөр өөрийнхөөрөө шийдвэрийг нь тайлбарлана лээ. Тэд эдийн засаг, эр зориг ярьж “хальж” байсан ч Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөвхөн Х.Баттулгад хамаатай асуудалд мөн л товч тайлбар өгсөн. Гишүүдийн ирц онцсайхан байлаа.
С.Бямбацогт:-Та нар “давхар дээл”-ээ тайлахгүй гэж их эсэргүүцсэн, дараа нь хуулийг буцаасан. Х.Баттулга анхнаасаа тайлахыг дэмжсэн, тиймээс ч эр зориг гаргаж чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байна. Ийм шийдвэр гаргах өөр сайд танай танхимд байна уу. Ерөнхий сайд ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарт хариуцлага тооцно гэсэн, хэзээ тэр асуудлаа оруулж ирэх вэ. Та нар чадахгүй бол бид хариуцлага ярина.
Н.Алтанхуяг:-Асуудлыг хуулийн дагуу оруулж ирсэн.
С.Бямбацогт:-Та хариуцлагаас бул таад байна. Түрүүн та МАХН-тай гэрээ хийс нээ хүлээн зөвшөөрлөө. МҮАН-ыг харин жийчихсэн юм байна лээ. Сайд нартайгаа ч гэсэн 2016 он дуустал явна гээд гэрээ хийчихсэн үү?
Н.Алтанхуяг:-Засгийн газрын тухай хуулийн 22.1-д зааснаар “Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өглөө” гэдгээ Х.Бат тулга сайд илэрхийлсэн танилцуулга та бүхний өмнө байгаа. Үүнд хамааралгүй асуудлаар хариулах шаардлагагүй.
Ө.Энхтүвшин:-Асуудлыг бодитоор хүлээж авдаг Р.Амаржаргал, Х.Баттулга нарын гишүүн танайд бас байна. “Давхар дээл”-тэй байхаар төрийн ажлыг оромд дог, УИХ-ын хяналтыг үгүй болгодог гэд гийг ойлгоод энэ хүн сайдын ажлаа өгч байна. 180 кг шахдаг юм байна лээ, эрүүл мэнд нь муудаагүй байх. УИХ аар сар гаруй хэлэлцүүлсэн тогтоолоо О.Баасанхүү татчихлаа, юу амласан юм, мэдэхгүй. Танайх асуудалд бодитоор ханддаг гишүүдээ шахдаг. Дөрвөн гишүүн эсрэг санал өгсөн байхад Р.Бурмааг тойр гоос сонгогдсон, эмэгтэй гэж ялгаад хөөх шийдвэр гаргасан байна лээ. Та ер нь Х.Баттулгын ажлыг юу гэж үнэлж байгаа вэ?
Н.Алтанхуяг:-Сав савандаа, нам на мын хаа асуудлыг л ярья. Бусдын тогоо руу бүү хошуу дүр. Бид арилжаа, наймаа хийдэггүй, зүүдээ ярих гээд хулгайгаа яриад байх шиг байна, та нар. Дөрвөн жил ажилласны дараа үнэлгээ өгнө, одоо үнэлэх боломжгүй. Тэгээд ч би бүх хүний өмнөөс хариулт өгдөггүй.
Д.Оюунхорол:-Төр дампуурч байгааг хараад л шийдвэрээ гаргасан байх. Ажлаа хийж байгаа нэг сайдыг огцруулах тухай сар ярьчихаад өглөө тогтоолоо татсанаараа ард түмнийг доромжиллоо. УИХ стандарт бус шийдвэр гаргадгийг баталлаа. Ийм юм яриад сууж байгаагаас ичиж байна. Н.Алтанхуяг танаас ичиж байна. Улсаа удирдаж чадахгүй нь гээд огцрох эр зориг танд алга уу. Огцрох өргөдлөө өөрөө өгчих.
Ё.Отгонбаяр:-Хоёр жил ажилласан хүнийг яагаад дүгнэж болдоггүй юм. О.Баасанхүү гишүүн “Сайд огцруулах буруу юм байна” гэж боджээ. Тэгснээ эндээс гараад сэтгүүлчдэд “Би тогтоолоо бүр татаагүй, үндэслэлээ нэмээд оруулж ирнэ” гэж ярьсан байна. Ийм зүйл ярихаасаа ичих хэрэгтэй. 100 мянган тонн улаан буудай импортолж, газар тариалангийн бодлогыг өргөн барина гэсэн чинь юу болсон бэ? Х.Баттулга:-100 мянган тонн буудайнаас 46 тонныг нь оруулж ирсэн. Үлдсэнийг нь авчирч байгаа.
Д.Лүндээжанцан:-Сүүлийн үеийн сайд нар тулхгүй болжээ. Уг нь энэ салбарыг маш сайн мэддэг, ажлаа гүйцэтгэж чаддаг хүмүүсийг томилох ёстой. Гэтэл сайдын албыг амьдралынхаа утга учир гээд ойлгочихсон хүмүүс байх юм. Уг нь “давхар дээл”-ийн тухай хуулиа баталчихсан бол нэр цэвэр байлаа. Х.Баттулга таны шийдвэрт “давхар дээл” тайлах, сайдын ажлаас залхсан хоёр шалтгааныг аль нь нэгдүгээрт байсан бэ?
Х.Баттулга:-Нэгдүгээрх нь. Ингээд гурван гишүүн санал хэлэв. Тэд Х.Баттулгатай холбоотой зүйл хэл сэн гүй. Х.Баттулгыг сайдаас нь чөлөө лөхийг 69 гишүүний 54 нь дэмжиж, 78.3 хувийн саналаар “давхар дээл”-ийг нь тайллаа.