АН Засгийн эрхийг авснаас хойш төрийн олон алба хаагчийг ажлаас нь чөлөөлсөн. Түүгээр зогсохгүй төрийн тусгай алба болох цагдаа, тагнуулын байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг хүчээр халж, сольж байсан билээ. Тэгснээ буцаан томилох шийдвэр гаргаж байгаа нь төрийн тусгай албаар тоглож байна уу гэлтэй.
Хамгийн сүүлд гэхэд Засгийн газрын тэргүүн “Энэ хүнтэй хамтран ажиллаж чадахгүй” хэмээн Тагнуулын ерөнхий газрын дэд дарга С.Эрдэнийг өнгөрсөн сарын 18-нд чөлөөлсөн юм. Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд гүйцэтгэх ажиллагаа явуулсан, эсэхийг тагнуулын байгууллага шалгаад түүнд ийм ажиллагаа явуулаагүй хэмээн дүгнэлт гаргасантай нь холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн гэсэн яриа бий.
Харин С.Эрдэнийг өчигдөр хуучин ажилд нь эргүүлэн томилсон талаар эх сурвалжууд мэдээллээ. Энэ талаар тагнуулын байгууллагынхнаас лавлахад түүнийг “Өчигдөр ажилдаа буцаж орсон” хэмээсэн юм. Энэ явдлаас өмнө Хууль зүйн сайд Х.Тэмүүжин ЦЕГ ын дэд дар гаар хурандаа Н.Амарзаяаг томилсон шийдвэрээ долоо хоногийн дотор өөрчилж, хурандаа Д.Эрдэнэбаатарыг хуучин ажилд нь томилж байв. Энэ мэтээр Шинэчлэлийн Засгийн газрын гишүүд төрийн тусгай албаны удирдлагыг тоглоом болгож байгаа нь тэд гээр байгууллагын ажлыг цалгардуулж, алба хаагчдыг нь бухимдуулж буй юм.
Г.РА ВЖ А А