Засгийн газрын нэр бүхий гишүүдийг өөрийнх нь хүсэлтээр болон УИХ-ын гишүүний саналын дагуу холбогдох байнгын хороод хэлэлцэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орууллаа. Үүнтэй холбоотой гоор “Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ хэзээ огцрох бол” гэсэн хүлээлт үүсэж, сөрөг хүчнийхэн ч олон нийтийн мэдээллийн хэрэгслээр “гал өрдөж” эхлэв. Дээрх “ажиллагаа” эхлэхээс өмнө буюу 2014 оны тавдугаар сарын 6-нд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хуралдаж, “Чингис” бондын зарцуулалтын талаар хэлэлцсэн. Энэ шийдвэрийг зөвхөн “Чингис” бондын зарцуулалтын тайланг нэхэж байгаа юм байна гэсэн өнцгөөс хараад өнгөрсөн боловч үнэн хэрэгтээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт хариуцлага тооцохыг тодорхой заасан байлаа.
.png)
Тухайлбал, ҮАБЗ-өөс Засгийн газарт зөвлөмж өгөх шийдвэрийн 2.7 дугаар заалтад “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.4 дэх заалтыг биелүүлээгүй албан тушаал танд хариуцлага тооцох” гэсэн үгс бий. Үүний дагуу ҮАБЗ-ийн 2012 оны 28/20 дугаар зөвлөмжийн 2.4-т юу гэж заасныг эргэн харцгаая. Үүнд “Засгийн газрын хүлээх эрсдлийг багасгах, хөрөнгө оруулалтын орчныг дэмжих үүднээс нэг төсөл, хөтөлбөрт хийх санхүүжилт нь тухайн төслийн нийт санхүүжилтийн 1/3-ээс хэтрэхгүй байх” гэжээ. Цаашилбал 2.7-д “Аливаа төслийн 1/3-ээс илүү хэмжээний санхүүжилтийг “Чингис” бондоос төсөвлөн зарцуулсан бол тухайн албан тушаалтанд хариуцлага тооцохыг Засгийн газарт даалгасан байна.
“Чингис” бондын хөрөнгөөс зарцуулсан объект гэвэл дэлхийн зах зээл дээр анх бонд гаргаж арилжих болсон зорилтод төмөр зам, авто зам гэхээсээ илүү “Гудамж” төсөл, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх төслүүдийг нэрлэх байх. Тэдгээрээс хам гийн тод сонсогддог бөгөөд ихээ хэн шүүмжлэл хүлээсэн нь “Гу дамж” төсөл. Уг төслийг хэрэгжүү лэх нэг жийн захи рал Б.Бат болдыг Эдийн зас гийн хөгжлийн сайд Н.Батбаяртай хардах нь ч цөөнгүй. Учир нь Н.Батбая рыг Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад тэд нэг “байшин”д хамт ажилладаг байсан тул “но”той найзууд гэж үздэг бололтой. Гэтэл “Гудамж” төсөл болон аймгуудыг холбосон автозамын төслийн санхүүжилтэд ҮАБЗийн зөвлөмжид заасан 1/3 хэмжээнээс хэтэрсэн санхүүжилтийг хийчихээд байгаа нь эдүгээ Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Бат баярыг “яаралтай” огцруулах үндэслэл болоод байгаа аж.
Дээр нь түүний багаар ажиллаж чаддаггүй адайр зан танхимын зарим гишүүний дургүйг хүргэх болсон гэнэ. Хамгийн сүүлийн жишээ гэхэд салбарын сайдын урдуур орж төмөр замын шинэ шугам барих тухай УИХын тогтоолын төслийг өргөн барьсанд Шинэчэлийн Засгийн газар гэх нэгэн дээвэр дор багтан ажиллаж буй олон хүн дургүйцэж байна. Хэдийгээр хөрөнгийг захиран зарцуулах эрх мэд лийн хувьд үүнд гайхах зүйлгүй ч Зам, тээврийн сайд огт мэдээгүй нь гайхашруулсан аж. Энэ нь юуны өмнө “Гудамж” төслийн “алдаа”гаа бу шуухан цайруулахыг хүссэн, эсвээс өөрийгөө хамгийн том эрх мэдэл тэн гэдгээ харуулах зорилго агуулжээ гэж үзэж болохоор байна.Харин үүнээс гарах үр дагавар нь “Нэгэнт миний ажлыг Н.Батбаяр сайд булааж хийх, эрх мэдэлд минь халдаж буй тохиолдолд Засгийн газрын гишүүнээр ажиллах хэрэг байна уу” гэсэн бодлыг А.Гансүх сайдад төрүүлж, Х.Баттулга шиг огцрох өргөдлөө өгөх таамаглалыг биелүүлэхэд дөтлөх биз ээ.
Хэдийгээр энэ нь Засгийн газарт байдаг л жижиг маргаан, үл ойлголцол мэт харагдаж болох ч цаагуураа АНын эв нэгдэлд хэр хүчтэй тусахыг таашгүй. Ямар тай ч ойрын үед урьдчилан таамаг лаж байсанчлан Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Сангийн сайд Ч.Улаан, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нараас урьтаж Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярыг огцруулах асуудлыг яаралтай хэлэлцэх шаардлагатай болжээ. Энэ бол улс төрийн донсолгоо биш, Үн дэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжид заасан зүйл, заалттай холбоотой. Ерөнхий сайд хүртэл намынхан тайгаа зөвшилцөн түүнийг огцруулах талаар тохиролцсон гэдэг.
Гэвч түүний тэнэглэл, болгоомжлолоор огт солигдохгүй байгаа юм. УИХын чуулга ны нэгдсэн хуралдаан дээр хүртэл ам.долларын ханш өссөнд МАН буруутай гээд хэлээд авсан. Үүний өмнө ам.долларын ханш өссөнд АНУ буруутай гэж хэлээд шившиг болж байсан удаатай. Мөн “эдийн засгийн хүндрэлийг давахын тулд өрийн хэмжээг нэмэх хэрэг тэй” гэхчлэн олон нийтийн дургүйцлийг төрүүлсээр байна. Түүний тэнэглэл хаа хүрч зогсохыг таашгүй. Ямартай ч тэр болтол эдийн засгийн нэлээд хохирол амсах биз. Иймд Эдийн засгийн хөгжлийн сайдыг яаралтай огцруулах хэрэгтэй болох нь. Харин түүний оронд хэнийг томилох бол. “Давхар дээлтэй” байсан ч хамаагүй гэвэл юуны өмнө Р.Амаржаргал гишүүн эдийн засгийг өөд татчихмаар бодогдоно. Тэгээд ч хөрөнгийн зах зээл талаасаа анхны “идеа”г гар гагчдын нэг. Гэвч түүний алдарт зарчим нь бусад эрх ашгийн өмнүүр хөндөлсөөд ажиллах хүсэлгүй болсон биз ээ. Учир нь тэрбээр Ерөнхий сайд асны хувьд Ерөнхий сайд, УИХын дарга, Ерөнхийлөгчөөс доош албыг “тоохгүй” гэсэн.
Үүний дараагийн кандидат нь Худалдаа, хөгж лийн банкны гүйцэтгэх захирал, гавь яат эдийн засагч Б.Мэд рээ. УИХын гишүүн болсон ч эс бол сон ч түүнд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллах хүсэл зорилго, мэдлэг чадвар аль аль нь бий. Харин ч ингэснээрээ АНын хан түүнийг Монголбанк ны ерөнхийлөгчөөр томилж чадаагүйнхээ “өр”ийг дарах боломжтой. Одоо сай даар то милъё гэ вэл үгүй гэхгүй байх. Тэгэх ч гавь яатай партизан нь мөн билээ. Ямар ч байсан М.Энхсайханыг Засгийн газарт урихгүй нь лав тай. Хэрэв “Давхар дээл”тэй байх нь хамаагүй, сайдаар томилъё гэвэл С.Баярцогтыг нэрлэж болно. Гэвч түүнийг Засгийн газарт ажиллуулах саналыг Ерөнхийлөгч гурван удаа буцаасан гэдэг. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн бол Төрийн тэргүүн ууч сэтгэл үзүүлэх ч юм бил үү.
Хэрэв танхим дотроо “косметик” өөрчлөлт хийнэ гэвэл Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбат, “Гангар холдинг”ийн ерөнхийлөгч асан С.Пүрэв нарыг дэд сайдаас нь чөлөөлөөд жинхэнэ сайд болгож болох л юм. Гэхдээ Сангийн сайдаар Ч.Улаан ажиллаж байгаа тохиол долд энэ бол зөвхөн “фантаз” юм. Харин Да.Ган болд, До.Ганболд нарыг Эдийн зас гийн хөгжлийн сайдаар томилогдвол олон нийт тэгтлээ гайхахгүй. Мөн “Монгол шуудан” банкны ТУЗийн дарга асан Д.Зоригтыг Өвөрхангайн тойргоос УИХд “татаж” гар гаж чадаагүйн хээ өрийг дарж буюу өөрөөр хэл бэл, яг “Кроун” фракцийн Д.Нямхүү тэй ижил шалтгаанаар Эдийн засгийн хөгж лийн сай дын суудлаар “шагнаж” ма гад гүй юм. Учир нь өмнөх Пар ламентад Эдийн засгийн байн гын хо рооны даргаар ажиллаж бай сан бо лом жийн нэр дэвшигч гэж дэмжих хүн цөөнгүй.
Ардчилсан хүчний холбоо, “Шонхор фрак цийнхан бүгд бялуугаа хүртчихсэн энэ тохиолдолд УИХын эрхэм гишүүдийн дийлэнх нь эдийн засагч мэргэжилтэй гэж анкет бөглөсөн байдаг ч эдүгээ Н.Бат бая рын орыг зал гамжлаг чийг нэрлэхэд бэрх байна гэхээр АН үнэхээр хүний нөөцийн хомсдолд орчихоо юу гэл тэй. Гэсэн ч ҮАБЗийн зөвлөмжийг биелүүлэх үүргээ дагаж нам, фракц харгалзалгүйгээр Эдийн засгийн хөгжлийн сайдад нэр дэвшигчийг бэлтгэх л хэрэгтэй болох нь.