.png)
Бүх Украины үндэсний эв нэгдлийн гурав дахь удаагийн дугуй ширээний уулзалт энэ сарын 21-нд Черкассад болно гэж тус улсын анхны Ерөнхийлөгч Леонид Кравчук мэдэгдлээ. Түүний хэлснээс үз вэл Харьковт болсон уулзалт өмнө нь Киевт болсон уул залтаас илүү нээлттэй болсон гэнэ. Түүнд сөрөг хүч ний төлөөлөл, тэр дундаа Луганскаас хүмүүс оролцсон аж. Шинэ Үндсэн хуулиар орос хэлийг Украинд тусгай статустай болгоно гэж Ерөнхий сайд Арсений Яце нюк хоёр дахь ду гуй ширээний уулзалтын үеэр мэдэгд жээ. Түүнээс гадна Дор нод мужуудынхаа эдийн зас гийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхэд Засгийн газар бэлэн гэв. Тухайлбал, Донецк, Луганскад эдийн засгийн туршилт хийж болох юм хэмээн тэрбээр өнгөрсөн бямба гаригт хэлсэн байна. Зүүн өмнөд нутагтаа явуулж буй цэргийн тусгай ажиллагаагаа нэн даруй зог соохыг Киевээс Москва шаардлаа. Энэ сарын 17-ны шөнө Сла вянск хотод байдал ихэд хурц дав. Украины цэргүүд ни сэх хүчнээрээ дэмжүүлэн тус хотыг эзэлж авахыг оролдлоо. Иргэний барилга байгууламж руу хүнд их буугаар буудав. Тус улсад үндэсний зөвшилцөл бий болгох чиглэлээр бодит алхам хийхэд Өрнөдийн түншүүд маань Киевт нөлөөлнө гэдэгт найдаж байна гэж ОХУ-ын мэдэгдэлд өгүүлжээ. Байдал нэгэнт ийм байхад Украины барууны үнд сэрхэг үзэлт “Барууны сек тор” хөдөлгөөний тэргүүн Дмитрий Ярош Дорнод Украины нутагт партизаны өргөн хэмжээний дайн явуулах зорилготой “Дон басс-2” батальон байгуулснаа зарлав. Тэрбээр Крымийг бу цааж авахын төлөө ийм дайн хийх бодолтой аж. Украины тухайд барим талж буй бодлогоо өөрчлөх гүй бол Оросын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авна хэ мээн АНУ-ын Ерөнхийлөгч Ба рак Обама заналхийлэв. Тэр бээр Францын Ерөнхийлөгч Франсуа Олландтай утсаар ярих даа энэ асуудлыг хөндсөн бай на. Тэрбээр Москвагийн бодлогыг “өдөөн хатгасан, байд лыг тогтворгүй болгоход чиглэсэн” гэж нэрлээд үүний хээ төлөө ОХУ үлэмж хохирол ам сана хэмээн тэмдэглэжээ. Крымийг Орост нэгдсэний дараа Оросын эсрэг анхны хориг арга хэмжээгээ АНУ авсан бөгөөд Америкийн бий болгосон хар жагсаалтад Орос, Украины төрийн 43 ал бан хаагчийн нэр бичигдээд буй юм. Европын холбоо ч бас хориг арга хэмжээгээ өргө жүүлж хар жагсаалтад Оросын 61 иргэнийг багтаагаад байна.