УИХ-ын дарга З.Энхболдод гишүүн М.Батчимэг, Н.Бат цэрэг, Г.Батхүү, А.Бакей, Н.Энхболд, Л.Гантөмөр нар Монгол хэлний тухай хуулийн төслийг өргөн барилаа. Төрийн бодлого алдагдсанаас болж сүүлийн 20 гаруй жилд иргэдийн монгол хэлний мэдлэг муудсан, монгол хэл ний зөв бичгийн дүрэм, толь бичгийн нэгдмэл байдал үгүй болсон, сургалтын чанар ч муудсан хэмээн гишүүд үзжээ. Мөн гадаад нэр томъёог монголчлох, үгийн санд шинэ үг бүртгэх ажил зогсонги байдалд орсон юм байна. Гудамж, зам, талбай, албан байгууллагын нэр, хаягийг гадаад хэлээр бичих болсон, боловсролын зарим байгууллагад монгол хүүхдэд монгол хэлний хичээл заахгүй байгаа зэргээр монгол хэлний хэрэглээ, хөг жил, хамгаалалтай холбоотой олон сөрөг асуудал хуримтлагджээ. УИХ-аас 2003 онд баталсан, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албан ёсны хэлний тухай хуульд олон дутагдал байгаа тул шинэчлэн найруулж, Монгол хэлний тухай хууль нэртэй болгон ийнхүү өргөн барьж буй юм. Төсөл есөн бүлэг, 24 зүйлтэй бөгөөд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээд албан хэргээ кирилл монгол бичгээр хөт лөн явуулахаар тусгажээ хэмээн УИХ-ын Тамгын газ рын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.