Засгийн газраас дэлхийн шилдэг 100 их сургуульд баклаврын түвшинд суралцах урилга авсан оюутан залууст тэтгэлэг олгох журам баталсан. Ингэхдээ эх ний 20 сургуульд мэргэжил харгалзахгүй, 21-100-д эрэлттэй мэргэжлээр сургахаар болсон юм. БШУЯ өнгөрсөн дөрөвдүгээр сард сонгон шалгаруулалт зарлаж, бүрт гэхэд шилдэг 100 сургуульд шалгалт өгч тэнцсэн 101 оюутан бүртгүүлж, ярилц лагад орсноос 85 нь тэнцсэн. Үүнээс 30 нь дэлхийн шилдэг 20 сургуульд тэнц сэн байв. Өдгөө оюутнуудын сур гуулийн урилга, бичиг баримтыг нягт лан шал гаж байгаа. Эцсийн хариу хэзээ гарах болон зарим зүйлийг БШУЯны Дээд боловс ролын хэлтсийн дарга П.Эрхэм булганаас тодрууллаа.
-Дэлхийн шилдэг 100 их сургуульд 85 оюутан тэнцээд байгаа. Эцсийн хариуг хэзээ зарлах вэ?
-Тэнцсэн иргэдийг БШУ-ы сайдын ту шаа лаар баталгаажуулж, эцсийн шийд вэр гарна. Сайдын тушаалын төсөл бэлэн бол сон. Нэгжийн дарга нараас санал авч бай гаа. 85 оюутны би чиг баримтыг нягталж, урилга нь жинхэнэ, эсэхийг сургуулиас нь тодруулж байна. Гадаадад олон жил амьдарсан иргэд тэдний дунд бий. Иймээс Мон гол Улсын иргэнш лээ сольсон, эсэхийг Га даад ха рилцааны яам болон Элчин сай дын яамдаас тодруулж, лавлагаа авах шаардлага тай. Одоогийн байдлаар 85 оюутны нэгийнх нь бичиг баримт шаардлага хангахгүй, сур гуулийн мэдээлэлтэй зөрсөн. Энэ до лоо хо ногтоо багтаад тушаал гарна.
-84 хүүхдийг сургахад хэдэн төгрөг шаард лагатай байна вэ. Мөнгийг нь шийд сэн үү?
-Сургуулийн төлбөр харилцан адилгүй байгаа учраас яг төдөн төгрөг шаардлагатай гэж хэлэх боломжгүй. Төлөвлөснөөс олон хүүхэд шаардлага хангасан учраас төсөв хүндрэлтэй бай гаа. Эх ний ээлжинд хи чээл нь эхэлсэн болон удах гүй эхлэх хүүхдүү дийн сургалтын төлбөрийг шийднэ. Хүүхдүүдийн 70 орчим хувь нь эхний ээл жинд санхүү- жилт ава хаар бай гаа. Төсвийн то дотголд шаард лага тай хө рөнгийг оруулна. Мөн “Оюу тол гой” ком паниас 10 хүүхдийн сур гал тын төл бөрийг гаргуулахаар ярил цаж байна.
-Тэтгэлгээр сурч байгаа хүүхдүүд тэй ямар гэрээ байгуулах вэ. Төгсөөд Мон гол доо ирэх, эсэхийг нь хэрхэн батал гаажуулах вэ?
-Зээлийн гэрээ байгуулна. Нэг ёсондоо нөхцөлт зээл гэж ойлгох хэрэгтэй. Гэрээний гол нөхцөл бол тухайн сурал цагч сургуулиа төг сөөд, хувийн, улсын байгууллага хамаа гүй Мон голдоо ажил лах. Нийгмийн даат галаа та ван жил төлсөн тохиолдолд тодорхой схемээр зээ лээс чөлөөлнө.
-Хүүхдүүдээс ямар нэгэн барьцаа авч үлдэх үү?
-Зээл хэлбэрээр сургаж байгаа учраас тодорхой хэмжээний барьцаа шаардлагатай. Гэхдээ бэлэгдлийн чанартай гэж хэлж болно. Аме рикийн сур гуульд дөр вөн жил сурах хүү хэд 200 гаруй мян ган ам.долларын сан хүү жилт авна. Энэ үнийн дүнд таарсан барь цаа авна гэ вэл хэ цүү. Иймээс байр, хашаа байшингаа барьцаалахад болно.
-Барьцаа хөрөнгө байхгүй бол яах вэ?
-Хүүхдүүдийн материалтай нэг бүрч- лэн та нил цахад барьцаа хөрөнгө гүй хүү хэд байх гүй байсан. Барьцааг аль бо лох уян хатан байл гана. Газраа ч барь цаалж болно.
-Тухайн хүүхэд тэндээ үлдэхгүй байх ыг хэрхэн баталгаажуулах вэ. Зарим хүү хэд но гоон карттай байсан сурагтай.
-Ногоон карт бол байнга оршин суух эрх. Тэрэнд санаа зоволтгүй. Суралцагч зээлийн гэрээ байгуулаад явсан уч раас ирэхгүй бол Монгол Улсад өртэй үл дэнэ. Өртэй хүний араас яаж хөөцөлддөг билээ, тэр жишгээр явна.
-Дараагийн сонгон шалгаруулалтыг хэзээ зарлах вэ?
-Засгийн газрын тогтоолоор ирэх жилийн хоёр ду гаар сард зарлах ёстой. Энэ жилийн хувьд анхных уч раас, тэргүүлэх мэр гэж лийн жаг саалт сүүлд бат лагдсан тул хоцорч зарласан юм. Сонгон шалгаруулалтад орох хүүх дүүд хугацаандаа материалаа өгөхөд анхаарах хэрэгтэй. Учир нь сонгон шалгаруулалт дуусчихаад байхад материа лаа ирүүлсэн тав, зургаан хүүхэд бий.