УИХ дахь намын бүлгүүд өнгөрсөн даваа гаригт хуваарийн дагуу хуралдсан. Тэр өдөр нэгэн сонирхолтой мэдээлэл зөвхөн улстөрчдийн дунд болоод өнгөрөв. Энэ бол УИХ дахь АНын бүлэг хуваагдаж хуралдсан явдал байлаа. Тэд “Алтангадас”ынхан ба бусад нь гэсэн байдлаар хуваагдаж хуралджээ. “Алтангадас” фракцынхан Төрийн ордонд, бусад нь буюу МоАХ, “Шонхор” фракцынхан “Маршал таун”д “хоол идэх” нэрийдлээр хаалттай хуралдан асуудлаа хэлэлцсэн байна. “Алтангадас”, МоАХ, “Шонхор”оос гадна бусад фракцын цөөн гишүүн дээрх хоёр хэсэгт хуваагдан ноцтой асуудлуудаа ярилцаад эцэст нь сэтгүүлчдийн нүдэнд хамт хуралдсан болж харагда хаар саналуудаа нэгтгэн мэдээлэл хийсэн байх юм. УИХ дахь АНын бүлгийн 34 гишүүн фракц хоорондын зөрчилдөө дийлдэн аргаа барах даа хуваагдаж хуралддаг болсон уу. Эсвэл Засгийн газар болон төрийн өндөр албан тушаал хашиж буй намдаа нөлөө бүхий зарим хүнд хариуцлага тооцох, эсэх тухай болон бусад ноцтой асуудлыг хэлэлцсэн “онцгой” байдлыг харгалзан үзэж үл тоон өнгөрөөх үү гэдэг нь тун сонирхолтой болов. Дашрамд тодруулахад огцрох асуудлыг нь УИХын даргад өргөн бариад байгаа “асуудлын эзэн” хүртэл УИХ дахь АНын бүлгийнх биш учраас бүлэг хуваагдаж хуралдсаныг мэдээгүй, зөв хөн нэгдсэн хуралд л оролцсон байна. Тэ гэхээр “хамтдаа хооллох” гэсэн халхавчтай хаалттай хуралдаан маш сайн нууцлагджээ. Ардын нам хэдэн гишүүнтэй билээ. Тус намыг эрх барих хугацаанд ийм тохиолдол гарч байсан бил үү гээд бодохоор “Алтан гадас” гэдэг нам байгуулах цаг ойртсоныг улстөрчид хийгээд ажиглагчид өөр хоорондоо шивнэлдэх болсон гэх. Тэд яаж ч нуусан бол сон явдлын талаарх мэдээлэл тэр дороо тарсан. Тус намынхан эвсэг найртай, сайн сайхан байгаа мэт асуудлаа ярьж, аядуу тайван мэдээлэл хийсээр байна. Гэвч нууц лаад байгаа энэ бүх “хатиг” нь нэг л өдөр хагарах вий.
У.ОРГИЛМАА