Батлан хамгаалах яамны эрх бүхий албан тушаалтнууд ойрын үед ОХУыг зорихоор бэлтгэж байна. Тэд тус улсын Хол боо ны цэрэгтехникийн хам тын ажиллагаа ны албаныхантай уул заж, сөнөөгч, бөм бөг дөгч “Як130” онгоц авахаар ярилцах аж. Тус албаны дарга Александр Фомин хэвлэлд өгсөн ярилцлагадаа Монгол, Вьетнам, Ла тин Америкийн зарим оронд байлдааны онгоц нийлүүлэхээр хэлэлцэж байгаа тухайгаа дурдсан байсан. ОХУын Эрхүү мужийн “Irkut” корпорацид “Як130” онгоц үйлдвэрлэдэг юм байна. Тус үйлдвэрийнхэн 2016 он хүртэл захиалга ихтэй байгаагаас манайд онгоц нийлүүлж чадахгүй байж магадгүй гэнэ. Манай Зэв сэгт хүчнийхэн эхний ээл жинд дээрх загварын хоёр онгоцыг зээлээр авахаар ярилцаж буй юм байна. Нэг “Як130” онгоц 10 гаруй сая ам. доллар байдаг бөгөөд байлдааны үүрэг гүйцэтгэхээс гадна сургалтад ашиглах боломжтойгоороо давуу аж. Манай зэвсэглэлд байсан “Миг21” он гоцнуудын ашиглалтын хугацаа дууссан тул цэргийн нисгэгчид дадлага сургууль хийгээгүй удаж буй гэнэ.