УИХ дахь АН-ын бүлгийн ахлагч Д.Эрдэнэбат, дэд дарга С.Одонтуяа нар өчигдөр мэдээлэл хийлээ. Эдийн засгийг идэвхжүүлэх 100 хоног яваад эхэлсэн учраас олонхийн бүлэг даваа гаригт бүтэн өдөржин хуралдаж, асуудлаа нухацтай ярьж байхаар болсон аж. Мөн Ерөнхий сайдаас хуралдаан бүртээ мэдээлэл авч байхаар болжээ. Энэ удаагийн хуралдаанд нь Ерөнхий сайдаас гадна Монголбанкны тэргүүн Н.Золжаргал оролцож, мэдээлэл өгсөн байна. Засгийн газраас эдийн засгаа сэргээхийн тулд 70 гаруй ажил хийхээр төлөвлөсөн. Тэгвэл Бүлгийн хуралдаанаас эдгээрээс нэн тэргүүнд хийх шаард лагатай 10 ажлыг он цол сон аж. Эдийн засаг өсөж байсан сүүлийн хэдэн жилд шаардлагагүй, тансаг хэрэглээ огцом өссөн гэнэ. Тиймээс шаардлагагүй бүтээгдэхүүний импортыг зогсоох ёстой гэж тэд үзсэн байна. Мөн төрийн шаардлагагүй хяналт, шал гал тыг зогсоох нь хувийн хэвшлээ дэмжих алхам гэжээ. Хяналтын тухай хуулийг сөрөг хүчнийхэн бодлогоор “унагасан” хэмээн АН-ын бүлгийн ахлагч он цол сон. Хэдий тийм ч уг хуулийн төслийг дахин өргөн барих нь. Мөн Газрын, Ашигт малтмалын, НӨАТ болон Гаалийн албан татварын тухай хуулийг яаравчлан батлах ёстой гэсэн байна. Орон нутагт сүү боловсруулах сум дундын үйлдвэрийг ойрын хугацаанд барих, аймгийн төвд 1000 орон сууц барих ажлаа эрчимжүүлж, зээлийг хүүг долоон хувь болгох, Алтанбулагийн болон Замын-Үүдийн чөлөөт бүсийг аль болох хурдан байгуулж, хил орчмын худалдаагаа сайжруулах ёстой гэж үзжээ. Монголбанкны мэдээллийг сон соод АН-ынхан “Валютын хан шийг тогтвортой байл гах, мөн гөний бодлогыг хэрэг жүүлэх нь Мон гол банкны ажил. Засгийн газар мэдээж бод логоор дэмжинэ. Гэх дээ Монголбанк өөрийн зүгээс шаар дагдах бүх арга хэм жээ гээ авах ёстой. Арил жаа ны банкуудад ол госон сан хүүжилтийг хэрхэн зар цуулс ныг Засгийн газар тай хамтраад шалгаж бол но” гэсэн чиглэл өгсөн байна. Мөн даваа гаригийн хурал даа нд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаан баатар хотын захирагч Э.Бат-Үүл энэ онд хийх ажлаа танилцуулжээ. “Гудамж” төслийг үргэлжлүүл, санхүүжилтийг түрүү жилийнхээс буулгаж болохгүй гэсэн үүргийг Эдийн засгийн хөгжлийн сайдад өгсөн гэнэ. Тэднээс зарим зүйл тодрууллаа.
-Ашигт малтмалын тухай хуулийг баталснаар 300 орчим лицен зийг сэр гээх юм билээ. Ашигт малт малын газрын дарга асан Д.Батхуяг яг энэ асуудлаас болж ял авсан нь юу болох вэ. Үйлд вэр, хөдөө аж ахуйн сайдын асуудлыг хэзээ оруулж ирэх вэ?
-Энэ хуулийн нэг гол заалт нь геологи, хай гуулын зөвшөөрөл ол гох той холбоотой. Тухайн үед 146 лиценз цуцлах тухай шийдвэрийг Зас гийн газраас гаргасан байсан. Үүний дараа лиценз олгосон учраас тэр хүн ял авсан байх. Нарийн учрыг нь сайн мэдэхгүй. Ямартай ч Ашигт малтмалын тухай хуулийг баталснаар нэг тэрбум доллар Монголд орж ирнэ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдад хэнийг нэр дэв шүү- лэх саналаа Ерөнхий сайд өгөөгүй байна. Нэр дэв шүүлсэн хүний асууд лыг манай намын Гүйцэтгэх зөв лөлөөр ярилцаад Бүлэгт оруулж ирэх ёстой. Хууль, дүрмийнхээ хүрээнд л шийднэ.
-Долларын ханш 1820 төгрөг хүрлээ. Монгол банк ны ерөнхий лөгчид хариуцлага тооцох ёстой гэсэн саналыг бие даагч гишүүд гаргасан. Танай бүлэг ямар байр суурьтай байна вэ?
-Одоо ажил хийх цаг болохоос улс төр ярих үе биш. Шахаж ажил лах ёстойгоос авч хаях цаг нь биш. Бид Бүлгийн хуралдаанаар Монгол банк ны мэдээллийг сонссон. Эдийн зас гийн бодит нөхцөл ийм байгаа болохоос Төвбанк санаатай хийгээгүй. Хэн нэгэнд таа лаг дах гэж хариуцлагагүй, ял лах үйл ажиллагаа явуулж болох гүй. Аль ч улс төрийн хүчин ажилд саад болох зүйл бүү хийгээсэй гэж бодож байна. Эдийн засгаа эрүүл жүүлэх асуудал оройтохоос биш, Монголбанкны удирд ла гад хариуц лага тооцоход орой тохгүй. Одоо эдийн засгаа сайжруулах хоёр арга бий. Юуны өмнө долларын ханшийг 1700 төгрөгт хүчээр барих, ингэвэл ДНБ-ий өсөлт болон ажлын байр буурах сөрөг талтай. Хоёрдугаарт, эдийн засгийн 80 хувийг эзэл дэг уул уурхайн салбараас орж ирэх валютын урсгалыг нэмэг дүү- лэх. Бид хоёр дахь замыг нь сонгосон.
-Газрын тосны тухай хуулийн төсөл нэг хүний са на лаар “уна сан”. Та намаа саа эсрэг санал өг сөн. Ямар заал тыг нь дэмжээгүй юм бэ?
С.Одонтуяа:-Газрын тос ны сал бараас нэг өдөрт 800 сая төгрөг төвлөрүүлдэг. Үүнийг төвлөрүүлэхийн тулд энэ салбарынхан яаж өдөр, шөнөгүй ажилладгийг би мэднэ. Аливаа салбар жаахан сэргээд ирэхээр л татварын хатуу бодлого бариад унагачихдаг. Ажлын хэсэг дээр зарчмын зөрүүтэй хэд хэдэн санал гарсан ч чуулганд нэгтгэж оруулж ирээгүй. Бид сайн хууль гаргахгүй бол энэ салбарыг унагах эрсдэлтэй.
-Уг нь энэ салбараас авдаг 24 хувийн татварыг нэмэх, Монголын банкаар мөнгө дамжих зэргээр ач холбогдолтой заалтууд байсан биз дээ?
-Ашигтай тосны 50-иас, бүтээгдэхүүн хуваах тосны 60 хувиас багагүйг нь авна гэсэн хатуу заалт оруулж ирсэн байсан. Бид болгоомжтой хандах ёстой. Төслийг дахин оруулж ирэхэд энэ бүхнийг ярилцана.