Монгол Улсын төрийн тэр гүүн Ц.Элбэгдорж БНХАУ ын дарга Си Зинпин болон ОХУын Ерөнхийлөгч В.В.Путинтэй албан ёсны уулзалт хийсэн тухай мэ дээлэл хэвлэлийнхний анхаар лын төвд байна. Ерөнхийлөгч өмнөд хөр шийн Шанхай хотноо болж буй Ази, Ном хон далайн бүс нутгийн энх тайван, аюулгүй байдлын хамтын ажиллагаа ны дээд хэмжээний уулзалтад орол цож буй бөгөөд өнгөрсөн даваа гаригт БНХАУын дарга ноён Си Зинпинтэй хоёр цаг гаруй ярилцсан бол мягмар гаригийн үдэш хойд хөршийн Төрийн тэргүүнтэй нөхөрсөг яриа хэлэл цээр хийв. Энэ гурван эрхмийн хувьд он гарснаас хойш гурав дахиа нүүр тулан уулзаж буй. Өмнө нь өвлийн олимпийн үеэр Сочи хотноо тэд таарч байв. ОХУ болоод БНХАУтай харилцах харилцаа Монгол Улсын гадаад бодлогын тэр гүүлэх чиглэл гэж үздэг. Тиймдээ ч Мон гол Улсын Ерөнхийлөгч хөрш хоёр орны тэргүүнтэй уулзсан нь манай орны гадаад бодлогын хувьд чухал ач холбогдолтой үйл явдал болсныг Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн хэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, ОХУ-ын Ерө хийлөгч Владимир Вла ди ми ро вич Путин нарын уулзалт хоёр улсын эдийн засгийн уламжлалт хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлд анхаарал хандуулсан нөхөрсөг яриа хэлэлцээ болов. Монгол Улсын гадаад худалдааны эргэлтэд Хятад улс давуу байдалтай байгаа бол ОХУ-ын хувьд энэ үзүүлэлт эсрэгээрээ. Монгол Улс жилдээ ОХУ-аас 1.4 тэрбум ам долларын нефтийн бүтээгдэхүүн импортолж байгаа бол манай улсаас хойд хөрш рүү жилдээ 250 сая ам.долларын экспортын бүтээгдэхүүн гаргаж буй. Өнгөрсөн 2013 оны статистикаас харвал Монгол-Оросын гадаад худалдааны эргэлт өмнөх оноосоо буурсан. Энэ 2014 онд ч буурах хандлагатай байгаа гэдгийг Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Пүрэвсүрэн онцолсон.
Хоёр улсын гадаад худалдааны эргэлтийн энэ зөрүүтэй байдал эдийн засгийн ижил бүтэцтэй байгаатай ихээхэн холбоотой. Тухайлбал, манай хоёр улс хоёул ашигт малтмалын бүтээгдэхүүн түлхүү импортолж байгаа. Харин хөрш Хятад улсын хувьд эдийн засгийн өргөн суурьтай байгаа юм. Тиймээс ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой уулзах үеэрээ хоёр орны эдийн засгийн бүтцийг өөрч лөх талаар ярьсан. Уулзалтаар Орос, Монгол хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, хамтарсан компаниудын үр ашгийг сайжруулах талаар санал солилцов. Төмөр замын хамтын ажиллагааны асуудал, ялангуяа Монголоор дамжин өнгөрч буй төмөр замын тээврийг өсөн нэмэгдэж буй Орос, Хятадын худалдааны дам жин өнгөрөх тээврийн гол шугам болгоход хамтарч ажиллах саналыг хоёр тал ярилцав. Ерөн хийлөгч Ц.Элбэгдорж төмөр замын транзит тээвэр, Халхын голын ялалтын ойг хамтран тэмдэг лэн өнгөрүүлэх, хоёр орны иргэдийн харилцан зорчих визийн хөнгөлөлтийн талаар ярилцах хүсэлтэй байгаагаа мөн илэрхийлсэн юм. “Монгол Улс БНХАУ болон ОХУ-ын дунд оршдог. Газар зүйн ийм байршилтайн хувьд Мон голоор дайран өнгөрөх төмөрзамын тээвэр онцгой ач холбогдолтой. Харилцан ашигтай, бас хамгийн боломжит хувил бараар төмөр замын тээврийг хөг жүүлэх хүсэлтэй байгаа. Үүнтэй уялдан төмөр замын транзит тээврийн асуудлаар ОХУ-БНХАУ-Монгол гэсэн гурван талын, мөн ОХУ-Монгол гэсэн хоёр талын идэвхтэй яриа хэлэлцээ чухал ач холбогдолтой. Төмөр зам, транзит тээврийн асуудал нь хоёр улсын эрх ашигтай холбоотой, стратегийн асуудал” хэмээн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэллээ.
“Ирэх наймдугаар сард Халхын голын ялалтын 75 жилийн ой тохионо. Энэ бол бидний хамтын ялалт. Тиймээс энэ түүхт ойг хамтран тэмдэглэх хүсэлтэй байна” гээд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ ойг тохиолдуулан ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинийг Монголд айлчлахыг урьсан. Мөн төмөр замын транзит тээврийн асуудлаар гурван талын уулзалтыг Улаанбаатар хотноо зохион явуулах саналтай байгаагаа Ц.Элбэгдорж илэрхийлэв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгож байгаа асуудлуудыг ОХУ-ын тал хүлээн авч харил цан ярилцах, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлээд Монгол Улсын Ерөнхийлөгчийг ОХУ-д айлчлахыг хариу урилаа.
БНХАУ-ын дарга, ноён Си Зин пинтэй хийсэн уулзалтаар хөрш хоёр орны улс төр, эдийн засгийн болон бүс нутгийн хэмжээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар өргөн хүрээтэй ярилцсан байна. Энэ онд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, Найрсаг хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 20 жилийн ойг тохиолдуулан “Монгол-Хятадын найрсаг солилцооны жил” болгон зарласантай холбогдуулан, түүхэн жилд хоёр орны харилцааг хөгжүүлэх чиглэлд санал солилцсон юм. Мөн энэ үеэр хоёр орны Ерөнхийлөгч, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа, нүүрс хийжүүлэх төслийн явц, дамжин өн гөрөх тээвэр, далайн боомтын ашиглалтын асуудлаар ярилцжээ. Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдолтой эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтын ажиллагаа эрчимжиж байгааг хоёр тал онцолж байв. Түүнчлэн уулзалтын үеэр Монгол Улсыг APEC-д гишүүнээр элсүүлэх асуудлыг ярьж БНХАУ-ын зүгээс дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Хоёр орны төрийн тэргүүний уулзалтыг 40 минутаар төлөвлөсөн байсан ч хоёр цаг орчим үргэлжилсэн. Энэ үеэр Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зинпинийг Монгол Улсад айлчлахыг урьсан. Хэрэв ноён В.Путин, Си Зинпин нар манай Ерөнхийлөгчийн урилгыг ёсоор болговол энэ он хөрш хоёр орны Төрийн тэргүүн зэрэг айлчилсан түүхэн жил болох нь. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчиг дөр Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэх жүүлэх Бага хурлын Дээд хэмжээний IV ээлжит уулзалтад үг хэлж, Бага хурлын гишүүн ор нуудтай хамтран ажиллах, бүс нутгийн хам тын ажиллагаанд хамрагдах чиглэлээр баримталж буй Монгол Улсын бодлого, байр суурийг илэрхийлсэн байна.