Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдсөнтэй холбоо тойгоор Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрөгч 16ны өдөр захирамж гаргажээ. Захирамжид Засгийн газрын тухай хуулийн 21.4, 23.1.5, 30.1д заасныг тус тус үндэслэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайдын үүргийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт хариуцуулсан байна. УИХын чуулганы хуралдааны дэгийн дагуу Х.Баттулгын оронд томилуулах хүний нэрийг Ерөнхий сайд 14 хоногийн дотор УИХд өргөн мэдүүлэх ёстой. Өргөн мэдүүлснээс хойш гурав хоногийн дотор Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хэлэлцэж, санал дүгнэлт гарган нэгдсэн хуралдаанаар эцэслэн батлах юм.