Төсвийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Байнгын хорооны Ажлын хэсгийн танилцуулгад төс вийн байгууллагуудын тэвчиж болох урсгал зард лын хэмжээг 39 орчим тэрбум төгрөгөөр бууруулахаар тусгажээ. Танилцуулгатай хол богдуулан гишүүд асуулт тавьж, тодруулсны дараа саналын томъёоллуудаар санал хураалт явуулсан. Ажлын хэсгээс хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний хэрэгжих хугацаа, төсөвт өртгийг өөрчлөх, нэрэнд өөрчлөлт оруулах, зохицуулалт хийх чиглэлээр зарчмын зөрүүтэй нийт 48 саналын томъёолол бэлтгэснийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм. Тухайлбал, 550 тэрбум төгрөгийн бонд гаргах нь зүйтэй хэмээн Ажлын хэсгийн гишүүд санал нэгджээ. Бондыг Хөгжлийн банкаар дамжуулан гаргах бөгөөд “авлигажсан” тодотголтой, хөрөнгө оруулалтыг нь царцаасан объектуудыг санхүүжүүлэх, зарим замын ажлыг гүйцэтгэхэд зарцуулах аж. Үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар нар “550 тэрбум төгрөгийн бонд гаргах саналыг УИХ-ын Төсвийн байнгын хороо дэмжих нь хууль зөрчсөн үйлдэл” хэмээн эсэргүүцэж байсан. Харин Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн “Хөрөнгө оруулалтыг нь царцаасан объектуудын тал нь сургууль, цэцэрлэг, эмнэлэг, дотуур байр тул ажлыг нь хийлгэх ёстой” гэж байлаа. Гишүүдийн олонх нь дээрх саналыг дэмжсэн юм. Мөн Ажлын хэсгээс дэмжээгүй 18 саналын томъёоллоор санал хураалт явуулав. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2015- 2016 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан дэмжсэн юм. Энэ үеэр хамгийн их маргаан дэгдээсэн асуудал нь ам.долларын төгрөгтэй харьцах ханш байв. Төсвийн тодотголд ам.долларын төгрөгтэй харьцах ханшийг 1384 төгрөгөөр тооцсон бол 2014 оны төсвийн хүрээний мэдэгдэлд 1690 гэж тооцсон хэмээн цөөнхийн бүлгийн гишүүд шүүмжилсэн. Харин тухайн Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд багтаж ажиллаж байгаа УИХ ын гишүүн Д.Эрдэнэбат дээрх мэдээллийг үгүйсгэж, Ардын намынхныг мэдэн будилж, ойлголтыг төөрөгдүүлэх алхам хийж байна хэмээн эсрэг байр суурь илэрхийлсэн юм.
Б.УРАН