“И зинис Эйрвэйз” авиа компани үйл ажиллагаагаа тодорхойгүй хугацаагаар зогсоосноо өчигдөр мэдэгдлээ. 2006 онд байгуулагдсан энэ компани санхүүгийн хүндрэлээс шалтгаалан ийм шийдвэр гаргаж буйгаа мэдэгдэлдээ дурджээ. “Изинис Эйр вэйз”ийн толгой компани болох “Нью ком” группийн хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Зоригттой холбогдоход “Манай компани уул уурхайн компаниудын захиалгат нислэгээс голлон санхүүждэг байсан. Уул уурхайн салбар хумигдсан нь үйл ажиллагаагаа зогсоох гол шалтгаан боллоо. Түүнээс гадна Монголд онгоцны шатахуун үнэтэй байдаг гэх мэт олон хүчин зүйл бий. Ер нь санхүүгийн хүндрэлтэй явж ир сэн” гэв. Тэрбээр одоогоор үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзлаа. “Изинис Эйрвэйз” компанид 230 хүн ажилладаг. Өчигдөр удирдлагууд нь ажилтнуудтайгаа нэг бүрчлэн уулзаж, хөдөлмөрийн гэрээгээ цуцалж эхэлсэн гэнэ. Тус компани дотоодын 14 чиглэлд хуваарьт болон захиалгат, мөн БНХАУын Хайлаар, ОХУын Улаан-Үд хот руу нислэг үйлддэг байсан юм. Ер нь бүх авиа компани алдагдалтай ажиллаж байгаа аж.