Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ сарын 22-24-нд ОХУ-ын Санкт-Петербург хотод болсон Олон улсын эдийн засгийн форумд оролцоод өчигд өр эх орондоо ганзага дүүрэн ирлээ. Түүний хувьд форум эцсийн зорилго байсанг үй. Энэ үеэр хийх уулзалтууд, түүнээс гарах шийдэл илүү чухал байв. ОХУ, БНХАУ-ын тэрг үүнүүд энэ сарын 21-нд байгалийн хий нийлүүлэх гэрээнд Шанхайд гарын үсэг зурж, 10 жилийн турш үргэлжилсэн яриа хэлэлцээгээ амжилттай дуусгасан.
Владимир Путин, Си Зинпин нарын хундага тулгаж буй зураг ОХУ-ын энэ сарын 22-ны өдрийн өдөр тутмын бүх сонины нүүрийг чимсэн байлаа. 30 жилийн хугацаанд ОХУ урд хөршид жилд 61 тэрбум шоо метр шатдаг хий нийлүүлнэ. Энэ ажилд оролцох, хийн хоолойг нутаг дэвсгэрээрээ дамжуулах нь манай улсын үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийл өгчийн анхааралд байсан асуудал юм.
Шанхайд Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нар уулзсанаас хоёр өдрийн дараа Владимир Путин Монгол Улсын Ерөнхий сайдыг хүлээн авч уулзсан нь энэ. Тиймээс Төрийн тэргүүний ярьсан зүйлийг Ерөнхий сайд тодотгож, баталгаажуулсан гэж хэлж болно. Уулзалтын үеэр талууд төмөр зам, хамтын үйлдвэр үүдийн талаар болон хоёр орны иргэдийг харилцан визг үй зорчуулах асуудлыг ойрын үед шийдэх хэрэгтэйг ярилцсан байна. Ерөнхий сайд “ОХУ-д шаардлагатай бол Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой дамжуулахыг дэмжинэ” гэдгээ энэ үеэр илэрхийлжээ. Шанхайд үзэглэсэн гэрээний дараа “Энэ хоолой Монголоор дамжих нь худлаа боллоо” хэмээн монголчууд итгэл алдарсан. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Монголын аль хэсгээр хийн хоолой тавихаа судалъя” гээд асуудлыг шийдэхийг доод шатныхандаа үүрэг болгосон байна.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар энэ өдрийг “ОХУ, Монгол Улсын харилцаанд шинэ үе авчирсан түүхэн өдөр” хэмээн тодорхойлно лээ. Мөн сүүлийн хэдэн жилд хойд хөрштэй хамтын ажиллагаа зогсонги байдалд ороод байсан нь үнэн. Гадаад худалдааны эргэлтийн тоо баримт үүнийг нотолно. Уулзалтуудын дараа Ерөнхий сайд Н.Алтанхуяг үр дүнг “Хоёр орны хувьд хамтын ажиллагаагаа цаашид дорвитой үргэлжлүүлэх хүсэл байгааг нотолсон, арга замыг тодорхойлсон уулзалт боллоо” хэмээн онцолсон. Хаалттай уулзалтын үеэр бүх талын хамтын ажиллагаагаа хөгж үүлэхэд Монголын талаас анхаарч ажиллана, В.Путин та бас холбогдох хүмүүстээ удирдамж өгөөч хэмээн Ерөнхий сайд хүссэн юм билээ. Ерөнхийлөгч В.Путин ч үүнийг зөвшөөрсөн байна.
“ТАЛЫН ЗАМ” ТӨСӨЛ
Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нар “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунин, “Роснефть”-ийн ерөнхийлөгч И.И.Сечин, “Ростех” корпорацын ерөнхий захирал С.В.Чемезов нартай мөн уулзсан юм. Н.Батбаяр сайд ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайдтай тусгаарлан яриа хэлэлцээ бас хийсэн. Энэ бүхний дүнд манай улс газар зүйн байршлаа эдийн засгаа хөгжүүлэх давуу тал болгон ашиглах үүд хаалгыг нээж буй юм. Өөрөөр хэлбэл, ОХУ, БНХАУ-ыг, цаашлаад Европ, Азийг холбох авто болон төмөр зам, хийн хоолой, эрчим хүчний шугам, нефтийн транзит тээврийн коридор бий болгох үндсийг тавьсан байна. Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяраас энэ талаар тодрууллаа.
-Олон улсын эдийн засгийн форумаас манай улсад өгөх үр өгөөжийг та хэрхэн дүгнэж байна вэ?
-ОХУ-ын эдийн засгийн сайдын урилгаар энэ арга хэмжээнд оролцлоо. Форумд манай улсын Ерөнхий сайд анх удаа оролцсон. Чуулганы үеэр олон чухал уулзалт болсон. Хэд хоногийн өмнө Шанхайд Монгол, ОХУ-ын Ерөнхийлөгч нар уулзсан. Дараа нь Санкт-Петербургт ОХУ-ын Ерөнхийлөгч манай Ерөнхий сайдыг хүлээн авч уулзлаа. Энэ долоо хоногт хоёр улсын хамтын ажиллагаа шинэ түвшинд шилжлээ. Эдийн засгийн харилцаа ч шинэ шатанд гарсан гэсэн үг. ОХУ-ын Эдийн засгийн хөгжлийн сайдтай уулзахдаа дамжин өнгөрөх тээврийн таван чиглэлийн коридор байгуулах талаар ярилцсан. Транзит тээврийн таван шугамаа бид “Талын зам” төсөл гэж нэрлэж байна.
-Энэ хүрээнд ОХУ-аас БНХАУ-д нийлүүлэх хийн хоолойг Монголоор дамжуулах асуудлыг хөндлөө. Манай нутгийн аль хэсгээр, хэдэн км хийн шугам тавих тухай ерөнхий тооцоо бий юү?
-ОХУ-аас БНХАУ руу баруун, зүүн хоёр чиглэлээр хийн шугам тавина. Сая үзэглэсэн жилд 38 тэрбум долларын гүйлгээтэй гэрээ бол зүүн буюу Сибирийн чиглэлийнх. Баруун талаар татах хоолойгоо оросууд Казахстанаар, Алтайн нуруугаар татахаар ярьж байсан. Тэгвэл саяын уулзалтаар үүнийг Монголын талаар татахаар ярилцлаа. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин энэ асуудлыг шийд гэсэн чиглэлийг доод хүмүүстээ өгсөн. Тиймээс энэ удаагийн форум Монгол, Оросын эдийн засгийн харилцааг шинэ шатанд гаргах суурийг хамгийн өндөр түвшинд тавилаа. Энэ бол ОХУ-аас 55 тэрбум, БНХАУ-аас 20 тэрбум долларын хөрөнгө орулалт шаардах төсөл. ОХУ-ын байгалийн хийн ордоос БНХАУ руу хий нийлүүлэхийн тулд 4000 км шугам татах болно. Харин Монголоор дамжуулбал БНХАУ-ын хил хүртэл 1500 км учраас ямар их хэмжээний хөрөнгө хэмнэж, үр ашиг нэмэгдэх нь ойлгомжтой. Уул хадтай, бартаатай замаар биш, Монголын талаар шугам татах гэж буй учраас бид төслөө “Талын зам” гэж нэрлээд байгаа юм. Эдийн засгийн хувьд аль аль талдаа өгөөжтэй, газар зүйн хувьд ашигтай учраас намраас өмнө “Газпром”-той тодорхой шийдэлд хүрэх байх. Үүнийг ажил хэрэг болгох гэрээ, хэлэлцээ үргэлжилнэ. Гурван талт хэлэлцээрт гарын үсэг зурах мөч ойрхон байна.
-Хийн хоолойг нутгаараа дамжуулснаар манай эдийн засагт ямар хэмжээний орлого орох бол?
-ДНБ-ий эргэлт 10 тэрбум доллар байдаг. Энэ мөнгийг зөвхөн транзит тээврээс босгох боломж бүрдэнэ.
-Украинд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Европын холбоо ОХУ-д хориг тавих хандлагатай болсон нь манай улсад эерэг нөлөө үзүүллээ. Гэхдээ энэ нөлөөг урт, богино хугацаанд үргэлжилнэ гэсэн маргаан байна. Та ямар бодолтой байна вэ?
-Дэлхийн нөхцөл байдал ОХУ-ыг Ази руу хандуулж байна. ОХУ байгалийн баялаг ихтэй, БНХАУ хүн ам олонтой. Тиймээс энэ хоёр орны дунд эрэлт, нийлүүлэлтийн хууль үйлчилж байна. Транзит шугамын таван хоолой зөвхөн ОХУ, БНХАУ-ыг биш, Ази, Европыг холбоно. Өнгөрсөн сард БНХАУ-ын тал Европын холбоонд айлчлахдаа хамтын ажиллагаагаа гурав дахин эрчимжүүлж, гадаад худалдааны эргэлтээ 360 тэрбум доллараас их наядад хүргэхээр ярилцсан. Энэ үед хийн хоолойг Монголоор дамжуулбал манай эдийн засагт ч ашигтай. Тиймээс энэ бүхэн урт хугацаанд өгөөжөө өгөх болно.
.jpg)
ЦАРИГИЙН МАРГААНЫГ ЭЦЭСЛЭВ
Ерөнхий сайд “Оросын төмөр зам” нээлттэй хувьцаат нийгэмлэгийн ерөнхийлөгч В.И.Якунинтай уулзах үеэр олон жилийн турш үргэлжилсэн төмөр замын царигийн тухай маргааныг эцэслэсэн нь бас чухал алхам байлаа. Шинэчлэлийн Засгийн газар Тавантолгойн ордоос урагшаа нарийн царигаар төмөр зам барихаар шийдсэн. Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогод хойд чиглэлдээ өргөн царигаар зам барихаар тусгасан. Монгол Улс төмөр замын хос царигтай болж буй нь ОХУ-ын талд тийм ч таатай байгаагүй юм. Тэгвэл уг уулзалтын үеэр В.И.Якунин “Төмөр зам хоёр орны хамтын ажиллагаанд чухал үүрэгтэй” гэдгийг онцолсон байна. Энэ үгээрээ тэрбээр ямар царигаар төмөр зам тавих нь Монголын асуудал учраас хүлээн зөвшөөрнө гэсэн санаагаа илэрхийлсэн аж. Мөн ОХУ-аас төмөр замд дизель түлш нийлүүлэхэд НӨАТ авдгийг чөлөөлж өгөөч хэмээн хүссэн байна. Санкт-Петербургт болсон уулзалтуудын бас нэг чухал үр дүн бол ирэх наймдугаар сард болох Халх голын дайнд ялсны 75 жилийн ойд Ерөнхийлөгч В.Путин оролцохоо амласан явдал байлаа.
С.ТУУЛ