Саяхан Орхон аймагт зохиогдсон Баян-Өндөр сумын 20 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээний “А” ангилалд дэд мастераас дээш цолтой 24 шатарчин швейцарь оноолтын 11 тавилд өрсөлдсөнөөс ИМ Б.Хатанбаатар (БГД), ОУМ Н.Баттулга (Хангарьд) хоёр адил 7, ДМ Б.Оюунболд (Орхон) 7 оноогоор эхний байруудыг эзэлж ДМ Ц.Алтанбаяр (Шатар), ДМ Э.Болдоо (Хан-Алтай), ДМ Ө.Бат-Очир (Сэлэнгэ) нар шагналт байруудад шалгарав. Тэмцээний “Б” ангилалд 93 сонирхогч мөн 11 тавилд тоглосноос Д.Батжаргал (Ламаадан), Б.Сумъяа-Очир (Орхон), Ц.Төгөлдөр (ГХГЗЗГ), А.Золжаргал, А.Жаргалсайхан (хоёулаа Хангарьд) нар айрагджээ.
БЯЦХАН ШАТАРЧДЫН ТЭМЦЭЭН БОЛОВ
Энэ сарын 24-25-нд МҮЭ-ийн СТО-д “Мини Шатар-2014” тэмцээн болсон тухай өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Тэмцээний зургаа хүртэлх насанд А.Очир-Эрдэнэ (Багануур), Э.Азжаргал (Бэрс гарав), Б.Алдар (Багануур), охидоос Б.Энхлэн (Багануур), А.Аззаяа (Уран нүүдэл), Г.Энхмаа (Говьсүмбэр), найман насанд Л.Дөлгөөн (Оюуны ирээдүй), Х.Тэмүүжин (Хан-Алтай), Л.Очирбат (Чингэлтэй-Цэцэн нүүдэл), охидоос Л.Баясгалан (Оюуны ирээдүй), Ж.Мичид (Цагаан бэрс), Э.Отгонцэцэг (Цагаан морь),10 насанд М.Бат (МХО), Ц.Хасбилэг (Багануур), Х.Итгэлт (Чингэлтэй-Цэцэн) нүүдэл, Э.Удвал (13-р сургууль), О.Цагаанбаяр (Сэлэнгэ Чесс), Т.Түмэн-Энх (Цагаан барс) нар тэргүүн байруудад шалгарлаа “Даньдай” сан, “Макс” групп ивээн тэтгэсэн энэ тэмцээнд байгууллагын дүнгээр Багануур (дасгалжуулагч нь Батболд), Дарханы “Оюуны ундраа” сургууль (Маргад-Эрдэнэ), МХО (Мягмардорж) -ы багууд эхний байруудад шалгарав.
Л.ТОГООХҮҮ