Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 15-24 нэр төрлийн 19.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж бүхий Оношилгооны төвийг 11 аймагт байгуулсан. Гэтэл тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт ялсан компаниуд оношилгооны зарим дагалдах хэрэгслийг дутуу нийлүүлсэн тохиолдол гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий аймагт компьютер томографийн аппарат нийлүүлсэн “Моносфарм трейд” ХХК тодосгогч бодисоо өгөөгүй нь илэрсэн байна. Тус компанийнхан ийм аппаратыг Баян-Өлгий, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Сүхбаатар, Увс, Хөвсгөл аймагт нийлүүлжээ. Энэ аппаратаар таван цул эрхтэн болон яс, үе мөчний хавдар оношлох боломжтой. Тэгвэл тодотгогч бодис байхг үйгээс хавдрыг цул эрхтнээс ялгаж оношлох аргаг үй болжээ. Учир нь хавдар цул эрхтэнтэй ижил харагддаг юм байна. Ганц энэ аппарат ч биш иймэрхүү асуудал байнга гардаг гэнэ. Араас нь нэхэл дагал болж, жил гаруй хөөцөлдөж байж зарим хэрэгслийг нь олж авсан тохиолдол ч бий аж. Тус аймгийн Оношилгооны төвд байгаа биохимийн орчин үеийн аппарат гэхэд 108 төрлийн шинжилгээг нэгэн зэрэг 208 хүнд хийх хүчин чадалтай.
Мөн цус, шээс, ходоод, улаан хоолойн хамгийн сүүлийн үеийн дуран бүхий лаборатори ажиллаж байна. Баян-Өлгийн иргэд өдгөө компьютер томографид харуулах гэж хотод ирэх шаардлагагүй болсон. Гэхдээ зарим компани ажлаа дутуу хийснээс нь болоод шинжилгээний хариу өөрчлөгдөхөд хүрээд буй. Энэ талаар “Моносфарм трейд” ХХК-ийн гүйцэтгэл захирал Ш.Мухамеджан байр сууриа илэрхийлэв. “Эмнэлгийн аливаа тоног төхөөрөмжийг нийлүүлж, суурилуулахад тухайн аппаратад тохиргоо хийх, шалгах, сургалт явуулахад шаардлагатай нэг удаагийн хэрэгсэл, тодосгогч бодис, лабораторийн урвалж, оношлуур дагалдуулдаг. Манай компани аймгуудын Оношилгооны төвд суурилуулсан компьютер томографийн аппаратын автомат тариурт ашиглах тодосгогч бодис нийл үүлсэн. Түүнийг оператор, эмч техникчдэд явуулсан сургалтад ашигласан. Цаашид ашиглах тодосгогч бодис, зураг буулгах хальсаа тухайн эмнэлэг өөрсдөө хариуцаж, үйл ажиллагаагаа явуулах учиртай” гэлээ. Үүний дагуу Эрүүл мэндийн яамныхнаас тодруулахад “Ямар ч тоног төхөөрөмж нийлүүлсэн туршилтын уусмал бодис болон дагалдах хэрэгслийг тухайн компани нь гаргах ёстой. Хэрвээ тендерийн техник үзүүлэлтэд тэдэн ширхэг дагалдуулна гэж заагаагүй бол цаашдын хэрэглээгээ ашиглагч байгууллага хариуцна. Хоёр талын гэрээг нь судлаад хариу хэлье” гээд таг болчихов.
Энэ ажлыг гардан зохион байгуулсан, түүнээс өөр мэдэх хүн байхгүй гэх тус яамны Оношилгоо, эмчилгээний технологийн хэлтсийн дарга Н.Гэрэлт- Одтой холбогдоход “Уг нь 120 ширхэг хальс өгсөн юм билээ. Нарийн учрыг нь мэдэхгүй. Надад гэрээ нь алга” гээд асуудлыг өөрөөсөө холдуулсан. Санхүүжилтийг нь Ерөнхий сайдын багцаас гаргасан учраас Сангийн яам гэрээ хийсэн болж таарав. Компаниуд нийлүүлсэн тоног төхөөрөмжөө эхний ээлжинд ажиллуулах хэмжээний бодис, дагалдах хэрэгсэл өгөх ёстой юм билээ. Гэхдээ зөвх өн сургалтад ашиглах материал өгсөн нэрийдлээр эрээгүй аашилж боломгүй санагдав. Яамныхан ч нийлүүлэгч компаниудаас тоног төхөөрөмжид шаардлагатай бодис, оношлууруудыг сургалт явуулах хэмжээнд биш наанадаж нэг жил ашиглах хэмжээгээр нь хангах үүрэг өгөх хэрэгтэй бус уу.
Тендерийн “гажиг”-аас болж иргэд хохирох ёсгүй. Мөн орон нутгийн компани болох “Нуур адил” Баян-Өлгий аймгийн Оношилгооны төвийн лабораторийн өрөөг стандартын дагуу тохижуулаагүйгээс оношилгооны чанарт нөлөөлөх хэмжээнд хүрсэн байна. Олон улсын жишгээр ийм өрөөнд наад зах нь ус цэвэршүүлэгч байх ёстой аж. Учир нь компьютерт оношлуулах гэж байгаа хүмүүс их хэмжээний шингэн уух ёстой гэнэ. Мөн лабораторийн цэвэр, бохир усны холболтыг ч энэ компани хийгээгүй байжээ.
О.УНДРАХ