Өнөөдөр төрийн ордонд дөрвөн байнгын хороо хуралдаж байна. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Төрийн байгуулалтын байнгын хороо Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг асуудлаар хуралдах бол Хууль зүйн байнгын хороо шинэ даргаа сонгох юм. Тус байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг сэтэрлэхээр АН-ын зүгээс нэр дэвшүүлж байна.
Хуулийн салбарыг "орвонгоор нь өөрчилнө" хэмээн Д.Ганбат гишүүн онгирч байгаа. Ер нь Д.Ганбатыг хужаа мотоцикл зөөдөг "мэргэжил"-тэй гэдэг, 2013 онд мотоциклоос шалтгаалсан зам тээврийн ослын хамгийн их тохиолдол түүний нэр дэвшиж гарч ирсэн Баянхонгор аймагт гарсан нь бас л хардлага төрүүлэхүйц. Монголын хуулийн салбарын 30 гаруй мянган мэргэжилтнүүдийг ийм л хүн залж чиглүүлнэ, гээд бодохоор үнэхээр харамсалтай.
Ардчилсан намын фракц хоорондын тохироо, найруулсан хороор ийнхүү засаг төрийн томилгоонууд ногоон гэрлээр жирийж байна. Гэхдээ хэтэрхий буруу томилгоонууд.