УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр даргаа томилох ёстой байлаа. Гэвч АН-аас нэр дэвшүүлсэн УИХ-ын гишүүн Д.Ганбат байнгын хорооны хуралдаанд ирсэнгүй. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат болон бусад гишүүд нь ор сураггүй алга болсон нэр дэвшигчээ эрэн сурвалжилж Төрийн ордноор хайсан боловч олсонгүй. Хэдийгээр журмын нөхөд нь дэмжлэг үзүүлэхээр нэрийг нь зүтгүүлсэн ч тэрээр өөрийгөө Хууль зүйн байнгын хорооны даргад “тэнцэхгүй” гэдгээ ойлгосон бололтой.