УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өнөөдөр даргаа томилох асуудлыг хэлэлцэх байсан ч хойшиллоо. УИХ-ын гишүүн ҮХАА-ны сайд Ш.Түвдэндорж “Би Хууль зүйн байнгын хорооны даргын албыг албан ёсоор өгөөгүй байна” хэмээсэн нь энэ удаагийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны даргыг томилох асуудлыг гацаанд орууллаа.
Байнгын хорооны гишүүд өнөөдрийн хуралдаанаар ҮХАА-ын сайд Ш.Түвдэндорж гишүүнийг албан ёсоор ХЗБХ-ны даргын албыг өгөх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч Ш.Түвдэндорж хуралдааныг орхин гарсан юм. Энэ нь УИХ-ын гишүүн ҮХАА-ын сайд, ХЗБХ-ны дарга Ш.Түвдэндорж гурван “давхар дээл”-ээ тайлах бодолгүй гэдгээ илэрхийлж байгаа бололтой.