“Мико суши” рестораны тогооч А.Хосбаяр гэрийн нөхцөлд хийхэд хялбар хоол заалаа. Өмнө нь “Амт” буланд энэ хоолыг хийх хэд хэдэн аргыг дэлгэрэнгүй тавьсныг эзэгтэй нар санаж буй биз ээ. Тогооч залуу энэ удаа элдэв халуун ногоо, амтлагчаас зайлсхийн махыг зөвхөн давсаар амталсан. Жижигхэн сармис, цагаан гааг лизонд хийвэл илүү амттай
Хийх арга:
Өндөг, крахмалыг хольж, давсаар амтлан лизон зуурна. Махыг хальснаас нь салгаад жижиг шоо хэлбэртэй хэрчээд лизонд дүрж, их тосонд шарна. Хоолны хачирт төрөл бүрийн ногооны салат тохиромжтой.
Орц:
Мах-300 гр
Сармис-1 хумс
Цагаан гаа- 5 гр
Крахмал-10 гр
Өндөг-1 ш


.jpg)