.jpg)
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Д.Ганбатыг дэвшүүлж буйгаа хэлсэн. Учир нь Хууль зүйн байнгын хорооны өмнөх хуралдаанаар эл асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү тус албан тушаалд УИХ-ын гишүүн Ж.Батзанданг дэвшүүлэх санал гаргасан юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өрсөлдөхөд бэлэн гэдгээ илэрхийлсэн ч МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авснаар дээрх асуудал дахин хойшилсон юм. Тус хуралдаанаар Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг хэлэлцэн дэмжлээ. Энэхүү хууль нь 2003 онд батлагдсанаас хойш нийт есөн удаа нэмэлт, өөрчлөлт оруулж, хуулийн этгээдийг цахимаар бүртгэх, лавлагаа олгохоор заасан ч хэрхэн хэрэгжүүлэх нь тодорхой бус байгаа аж. Учир нь 2008-2012 оны тоон мэдээнээс үзэхэд, 2008 оны байдлаар 44464 хуулийн этгээд шинээр байгуулагдаж байсан бол 2013 он гэхэд 93733 болжээ.
Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн бүртгэлийн байгууллага өдөрт дунджаар 220 орчим хуулийн этгээдийг шинээр болон нэмэлт, өөрчлөлт хийн бүртгэдэг бөгөөд энэхүү нүсэр ажлыг цахим хэлбэрт шилжүүлэх замаар тогтолцоог шинэчлэх шаардлага гарсныг төс өл санаачлагч онцолсон. Мөн хуулийн этгээдийн бүртгэлийн нэгдсэн сан бий болгох зорилгоор соёл, боловсрол, сургалтын болон эрүүл мэндийн байгууллагын бүртгэлийг тусгай зөвшөөрөл олгосон байгууллага болох холбогдох төрийн захиргааны төв байгууллага бүртгэхээр заасан зохицуулалтыг өөрчлөн хуулийн этгээдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага бүртгэхээр тусгажээ. Бүртгэлийг 2-3 хоногийн дотор хийж, цахим гэрчилгээг өргөдөл гаргагчдад цахим хэлбэрээр илгээх, хүссэн үедээ хэвлэх боломж бүрдүүлэхээр заасан байна.
Мөн энэ өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжсэн юм. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шалтгаан үүссэн нь нэгдүгээрт, хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны эрхийг бүртгүүлдэггүйгээс нэг хөрөнгийг хэд хэдэн зээлийн барьцаанд зэрэг тавьсныг мэдэх боломжгүй болгодог байна. Цаашлаад энэ нь зээлээ эргэн төлүүлэх боломжийг хязгаарлаж, зээл олголтыг багасгадаг аж. Хоёрдугаарт, банк, санхүүгийн байгууллагаас хөдлөх эд хөрөнгө барьцаалан зээл олгох сонирхол бага байдгийн дээр ийнхүү зээл олгох нь эрсдэлтэй гэдэг үүднээс зээлийн хүү өндөр, хугацаа богино байгаа нь дотоодын үйлдвэрлэл, эдийн засгийн өсөлт өд сөргөөр нөлөөлдөг хэмээн төсөл санаачлагчид онцолсон. Хэдийгээр зарим банк, санхүүгийн байгууллага барьцааны зүйл болох хөдлөх эд хөрөнгийн эзэмшлийг зээлдэгчид үлдээх замаар зээл олгож байгаа ч ийнхүү олгосон зээлийн хэмжээ зах зээл дээр бага хувийг эзэлдэг гэнэ. Тиймээс төсөлд хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах заалтуудыг тусгаж өгсөн юм байна. Ингэснээр эздийнх нь зөвшөөрөлгүй буюу ихэвчлэн хулгайлсан хөрөнгийг барьцаан зээлдүүлэх газарт тавьж хөлждөг байдал, гэмт хэрэг буурах юм байна. Яагаад гэвэл, төсөлд тусгаснаар хөрөнгийн бүртгэлийн системийг сайжруулж, тухайлбал, тийм маркийн төд дугаартай авто машин хэний нэр дээр бүртгэлтэй байна вэ гэдэг нь тодорхой байгаа үед тухайн машиныг барьцаалан зээлд үүлэх газарт тавих боломжг үй болох аж.
Мөн энэ өдөр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монгол хэлний тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулж, ахлагчаар нь УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг сонгов. Үүний зэрэгцээ Эмийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Хэлэлц үүлгийн үеэр гишүүд эмийн үнийн зохицуулалт, төрийн өмчит эмнэлгүүдийн эм худалдан авах ажиллагаа, хяналтын тогтолцооны талаар болон бодлогын баримт бичигт төрийн оролцоог хэрхэн тусгасан талаар тодруулж, эмийн бодлого дахь төрийн оролцооны зааг, ялгааг тодорхой болгох хэрэгтэйг анхааруулж байсан юм. Мөн вакцинжуулалтын талаар ч тусгах нь зүйтэй гэж хэд хэдэн гишүүн онцолсон. Ингээд төгсгөлд нь зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томъ ёоллоор тус бүр санал хурааж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.
Б.НОМИН