Батцоожийн Энхлэн өдгөө зургаан настай. Тэрбээр Узбекстаны нийслэл Ташкент хотод болж буй Азийн аварга шалгаруулах өсвөрийн шатарчдын тэмцээнээс алтан медаль хүртжээ.
Бяцхан охин тус тэмцээний зургаа хүртэлх насны ангиллын стандарт буюу сонгодог шатрын төрөлд оролцсон байна. Энэ сарын 21-29-нд болж буй “цусгүй тулаанд” Б.Энхлэнгээс гадна манай улсын гурван хүүхэд оролцож байгаа аж.
Ч.МӨНХ