Саяхан Монреал хотноо зургаан насны ангилалд явагдсан Канад улсын Өсвөрийн шатарчдын 2014 оны аварга шалгаруулах тэмцээний 18 хүртэлх насанд найман охид тойргийн журмаар өрсөлдсөнөөс Нямдоржийн Уранчимэг дөрөв ялж гурав тэнцэн 5,5 оноогоор түрүүлжээ.
ФРАНЦ ШАТАРЧИН ТҮРҮҮЛЭВ
Энэ сарын 14-24-ны өдрүүдэд Швейцарийн Биль хотод 47 дахь удаагаа зохиогдсон шатрын фестивалийн өндөр зиндааны зургаан их мастерын давхар тойргийн тэмцээнд М.ВашеЛаграв (Франц, 2766) 6, Р.Войташек (Польш, 2733) 5.5, Хоу Ифань (БНХАУ, 2629), А.Гири (Голланд, 2750), П.Харикришна (Энэтхэг, 2726) нар 5, А.Мотылев (ОХУ, 2698) 3,5 онооны амжилт үзүүлжээ.
Дэлхийн эмэгтэйчүүдийн аварга Хоу Ифань энэ тэмцээнд амжилттай оролцон чансаагаа ахиулснаар 20 насандаа манай гаригийн шилдэг 100 шатарчны эгнээнд оров. Түүний, үе тэнгийнхээ супер их мастерыг ялсан, сургамжтай харьцангуй богино өргийг сонирхоно уу.
.jpg)
Л.ТОГООХҮҮ