Голландын Неймегон хотноо энэ сарын 21-26-ний өдрүүдэд 100 буудалт даамын “Nijmegen Open 2014” тэмцээн боллоо. 1985 оноос хойш болж буй тус тэмцээнд 20-иод орны 114 даамчин өрсөлдөв. Харин манай улсаас эрэгтэй хоёр, эмэгтэй нэг даамчин ухаанаа уралдуулсан юм.
Нийт арван өрөг тоглосноос улсын аварга, дэлхийн даамын холбооны мастер Р.Манлай (1333) 12 оноогоор (таван хожил, хоёр тэнцээ, гурван хожигдолтой) 19-р байрт, дэд мастер М.Шийрэвжамц (1032) 10 оноогоор (2+6+2) 61-р байрт, Ази тивийн аварга, эмэгтэйчүүдийн их мастер М.Нямжаргал (1050) 8 оноогоор (3+2+5) 93-р байрт тус тус шалгарчээ.
Тэмцээнийг ОХУ-ын их мастер Андрей Калмаков (1479) 17 оноогоор (долоон хожил, гурван тэнцээ) тэргүүллээ.