Дэлхийн шатрын XXXXI олимпиад ирэх сарын 1-14-нд Норвеги улсын Тромсо хотноо болно. Тус шатрын олимпод оролцох манай баг тамирчид өнөөдөр эх орноосоо мордлоо.
Энэ удаагийн тэмцээнд оролцох монголын багийг МоШХны тэргүүн дэд ерөнхийлөгч, спортын мастер Ч.Чулуунбаатар ахлах аж. Харин эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, их мастер Д.Шаравдорж, эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагчаар Ч.Чулуунбаатар нар ажиллана.
Монголын багийн бүрэлдэхүүн:
Эрэгтэй: 1.Их мастер Ц.Батчулуун (Үндэсний шигшээ баг)
2.Их мастер Б.Гүндаваа (Үндэсний шигшээ баг)
3.ОУ-ын мастер Г.Мөнхгал (Өвөрхангай аймаг)
4.ОУ-ын мастер Н.Баттулга (Хангарьд спорт клуб)
5.Их мастер Б.Хатанбаатар (Завхан аймаг)
Эмэгтэй:
1.Их мастер Б.Мөнгөнтуул (Үндэсний шигшээ баг)
2.Их мастер Т.Батчимэг (Үндэсний шигшээ баг)
3.ОУШХ-ны мастер У.Лхамсүрэн (Хан Алтай шатрын клуб)
4.ОУ-ын мастер Б.Анхчимэг (Архангай аймаг)
5.Спортын мастер Б.Баярмаа (Ховд аймаг).